Sunday, January 3, 2016

Thursday, December 10, 2015

Сүүлийн 10 жилийн шилдэг тоглогчид

Тим Данкан сүүлийн 10 жилийн шилдэг тоглогч

Ball Don`t Lie-ийн топ 10 уншигчдын хамгийн их хүлээж байсан сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг 10 тоглогчийг нэрлэсэн байна. Энэ лист зарим хүмүүст таалагдаж, зарим хүмүүст таалагдахгүй нь тодорхой. Ялангуяа Кобигийн байр маргаан үүсгэх байх. 10 тоглогчоо сонгохдоо хамгаалалт бол сагсан бөмбөгийн хагас гэдэг зарчмыг нэлээн баримталсан гэсэн байсан. Ингээд шилдэг 10 тоглогч.
10. Аллен Айверсон
Айверсон энд багтах ёсгүй гэсэн хүмүүс олон байх. Гэмтлээс болж олон тоглолт ч өнжсөн. Гэхдээ Айверсон авдаг оноогоо аваад л байдаг байсан.
Элтон Брэнд, Крис Пол ч юм уу Винс Картер зэрэг тоглогчид байсан, өөрөөр хэлбэл Айверсоныг сонгоход хэцүү байв. Гэхдээ эдгээр тоглогчдын хэн нь ч Айверсон шиг оноо авдаггүй. Айверсон оноо авахаас гадна багаа тэргүүлэн шигшээ тоглолтонд ч үлдээж байсан нэгэн.
 
9. Трэйси МакГрэйди
Ти-Мак 2002-2003 оны улиралд лигийн хамгийн олон талтай, бүгдийг чаддаг тоглогч нь байсан. Тухайн үед ердөө 23 настай. Ирээдүйг нь бүгд л гэрэлтэй гэгээтэй төсөөлж, Жордантай ч харьцуулагдаж байв. Гэхдээ гэмтэл түүнд чөдөр болсон. Сүүлийн 4 улиралд дунджаар 55 тоглолтонд л оролцсон. Түүний бүтээмж, багтаа үзүүлэх нөлөө Мэжикт байсан үеийнхийг огт гүйцэхгүй боловч МакГрэйди сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг 10 тоглогчийн тоонд зүй ёсоор орно.
 
8. Дуэйн Уэйд
Уэйд ирэх улиралд MVP-ийн төлөө тоглох байх. Өнгөрсөн улиралд бол түүний тоглолт, статистик биширмээр байсан. Гэхдээ ЛеБроны багийн амжилт илүү байсан болохоор MVP болсон. Зөвхөн өнгөрсөн улиралд л Уэйд сайн тоглосон юм биш. 2006 онд Хитийг тэргүүлэн аварга болсон. Гэмтлээс болж олон тоглолт өнжсөн нь Уэйдийг үүнээс дээгүүр байр эзлэх боломжийг үгүй хийв.
 
7. Жейсон Кидд
Кидд сүүлийн 10 жилийн шилдэг холбон тоглогч. Тэр хэрэгтэй үед оноо авч, самбараас авч, мэдээж дамжуулалтуудаа байнга өгдөг. Ид үедээ дундаж үзүүлэлт нь арай л трипл-даблын хэмжээнд хүрдэггүй байсан. 2 улирал дараалаад Нетс багаа шигшээд хүргэж ч байсан.
 
6. Шакил О`Нил
Шак дөнгөж 6-д гэж үү.
1999-2000 онд тэр үнэхээр супер статистик үзүүлсэн. Гэхдээ түүнээс хойш улиралд дунджаар 65 тоглолтонд л оролцож байлаа. Мэдээж гэмтлээс болсон. Зарим нэг улиралд тун базаахгүй тоглосон нь ч бий. Гэхдээ л 4 удаа аварга болсон том гар.
 
5. ЛеБрон Жеймс
Одоогоор ЛеБрон лигийн хамгийн том од. 5-д бичигдсэн нь дээгүүр ч биш, доогуур ч биш болов уу. 1999-2003 оны хооронд тэр огт тоглоогүй. Энэ лист сүүлийн 10 жилийнх гэж байгаа.
ЛеБроны жинхэнэ амжилт өмнө нь ч байгаан бил үү. Жордан лав лигт 7 жил тоглосныхоо дараа аварга болж байсан. Нас нь 27 юм уу даа. ЛеБрон бол одоо 24-тэй. Дахиад 10 гаруй жил .
4. Дирк Новицки
 1999-2000 он бол Новицкигийн 2 дахь улирал байлаа. үзүүлэлт нь 17.5 оноо, 6.5 самбар. Түүнээс хойш тэр үргэлж топ түвшинд тоглосоор ирлээ. Оноо авдаг, самбараас авдаг, бөмбөгөө алддаггүй, тэгээд баг нь үргэлж шилдгүүдийн тоонд байсан.
 
3. Коби Брайант
Нэг бус удаа улирлын тоглолтын онооны лидер, гол нь аваргын 4 бөгжтэй. Анх дурдсан, хамгаалалт бол сагсанбөмбөгийн хагас гэж. Коби хамгаалагч, довтлогч нарыг маш сайн хамгаалж чадна. Хамгаалалтын 1-р багт байнга л багтдаг. Хамгийн сайн довтолдог, байрлалынхаа тоглогчдыг маш сайн хамгаалдаг, тэгээд 4 удаа аварга болсон, хамгийн авьяаслаг сагсан бөмбөгч. Ерөнхийдөө эдгээр нь түүнийг 1-т бичигдэхэд хангалттай байж болох. Гэхдээ жагсаалт гаргагч маань Кобиг том биетэй, өндөр тоглогч биш учраас багийнхаа хамгаалалтанд Данкан, Гарнетт шиг нөлөөлж чаддаггүй гэж үзсэн юм байна лээ. Үүнтэй санал нийлэх нь нийлээд, нийлэхгүй нь нийлэхгүй.
2. Кевин Гарнетт
Хамгаалалт буюу хамгаалалт нь багт нь илүү нөлөөлдөг тул Гарнетт Кобигийн өмнө орж.
Гарнеттийн статистик үнэхээр лаг. 20 оноо, 10 самбар, 5 дамжуулалтыг 6 жил гаруй хийсэн. Зөвхөн Ларри Бёрд л үүнтэй ойртоно. Гэхдээ Бёрд хамгаалж чадахгүй, бөмбөг таслалт, блок байхгүй. Тиймээс Гарнеттай харьцуулшгүй.

1. Тим Данкан
Кобигийн адилаар багаа 4 удаа аварга болгосон. Коби бол 4 аваргалахдаа 3-т нь супер Шактай байсан. Харин Данкан өөр өөр хамтрагчидтайгаар 4 түрүүлсэн. Робинсон, Паркер, Жинобили нар сайн тоглогчид боловч ид үедээ байсан Шакын дэргэд өчүүхэн. Үүгээрээ Кобигоос давуу болов уу. Бас сүүлийн 10 жилд Спэрсийн амжилт Лейкерсээс илүү тогтмол байсан. Лейкерст плей-оффт шалгараагүй улирал ч бий, эхний шатнаас хасагдаж байсан нь ч бий. Спэрс болон Данкан үргэлж л аваргын төлөө, MVP-ийн төлөө өрсөлдсөөр ирсэн. Сүүлийн 10 жилийн турш. Данкан бол сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг тоглогч.
ept_sports_nba_experts-535054771-1254837375

Кобигийн шийдвэрийн дараа

Манай гарагийн бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Коби Брайант энэ улирлын төгсгөлд зодог тайлахаа мэдэгдсэн.
Түүний энэ шийдвэрийн талаар сагсан бөмбөгийн ертөнц шуугиж байна.
Лос-Анжелес Лэйкерстэй мэргэжлийн спортын замналаа зориулсан Коби Брайантын ҮСБХ-нд тоглож байгаа хорь дахь улирал эцсийнх нь болох тухай мэдээлэл түүний “Сагсан бөмбөг чамдаа” нэртэй 39 мөр бүхий шүлгээр нийтэд тархсан. 37 настай супер од энэ шийдвэрээ тайлбарлахдаа, “Би энэ талаар удаан бодсон. Өнгөрсөн зун энэ тухай Жордантай ярилцсан. Бас зодог тайлахаа хэрхэн шийдсэн тухай олон тоглогчтой зөвшилцсөн. Хэзээ нэгэн цагт би их спортыг орхих шийдвэр гаргах л байсан. Чамд сагсан бөмбөг тоглох хүсэл байгаа юу гэж толь руу харж байгаад өөрөөсөө асуух хэцүү. Гэхдээ бодит байдал намайг зогс гэж хэлж байна” гэж ярилаа.
Кобигийн зодог тайлах шийдвэр сагсан бөмбөгийн ертөнцийг цочроож, энэ спорттой холбоотой хүмүүс өөрсдийн бодлоо илэрхийллээ. Лэйкерсийн домог Мэжик Жонсон, “Брайант сагсан бөмбөгт долоон хоногийн долоон өдрийг зориулж, энэ спортоор өдрийн 24 цаг амьсгалж байсан. Тэр Майкл Жорданд дөхөж очсон цорын ганц тоглогч. Би түүний энэ шийдвэрийг хүндэлж байна. Түүний энэ шийд өөрт нь ч, Лэйкерст ч, хөгжөөн дэмжигчдэд ч хэрэгтэй. Тэд Коби явахыг эрт мэдэж авсан, түүнгүйгээр хэрхэн тоглохоо эртнээс төлөвлөж эхэлсэн нь багийн ирээдүйд хэрэгтэй” гэж ярилаа.
Германы супер од Дирк Новицкий Жонсонтой санал бүрэн нийлсэнгүй. Тэрбээр, “Коби миний бүх цаг үеийн хамгийн шилдэг нь, түүнтэй тоглох аз завшаантай байсандаа насан туршдаа баярлаж явна. Түүнийг зодог тайлсанд харамсаж байна” гэж мэдэгдлээ.
Индианагийн лидер Пол Жорж Кобигийн эсрэг сүүлийнхээ тулаанд 39 оноо авч, багаа ялалтанд хүргэсэн. Пол Жорж, “Би Жорданы тоглолтыг олон удаа үзэж байгаагүй. Тиймээс миний Жордан бол Коби байсан. Би түүнийг хэрхэн тоглож, хэрхэн аварга болохыг харж өссөн, түүний хөдөлгөөнүүдийг дууриадаг байсан, Тэр бидний үеийн үлгэр дуурааль байсан”  хэмээн ярьж, өөрийн шүтээнээ зодог тайлж байгаад харамслаа илэрхийллээ. 
Өнөө цагийн дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Кевин Дюрант ч мөн адил харамсаж байгаагаа нуусангүй. Оклахомагийн од, “Сүүлийн хэдэн жил сэтгүүлчид түүнд дэндүү муухай хандаж, тогтмол түүнийг муулж байсан. Одоо тэдний хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байна. Миний хувьд бол Коби сагсан бөмбөгийн хөгжил асар их хувь нэмэр оруулсан агуу тоглогч, тэр энэ спортод үүрд нэрээ үлдээсэн. Хувь хүний хувьд ч агуу хүн” гэж Брайантын тухай сэтгүүлчдэд ярьсан байна. 
Эдгээрээс гадна сагсан бөмбөгийн олон одод Кобигийн шийдвэрт харамссанаа илэрхийлсэн. Дашрамд хэлэхэд Брайантын шүлэг нийтлэгдсэнээс хэдхэн хормын хугацаанд Лэйкерс-ийн зочлон тоглолтуудын тасалбарын үнэ гурав дахин өсчээ. Харин Брайантын магадгүй сүүлчийн тоглолтын өдөр ирэх оны дөрөвдүгээр сарын 13-ны Юта-гийн эсрэг тоглолтын хамгийн хямд тасалбар 125 доллараас 400 хүрч, энэ үнэ нь цаашид улам өсөх хандлагатай байна. 

Коби Брайант


Коби Брайнт
№ 24    Лос Анжелес Лэйкерс
Хамгаалан тоглогч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1978 оны 8 сарын 23
Төрсөн газар Филадельфи, Пеннсилвани
Иргэний харъяалал Америк АмерикЗагвар:АНУ
Ахлах сургууль Доод Мерион Ахлах сургууль,
Доод Мерион, Пеннсилвани
Биеийн өндөр 1 м 98 см
Биеийн жин 96 кг
Замналын мэдээлэл
НБА-гийн Драфт 1996 / Тойрог: 1 / №: 13
Сонгосон Шарлотт Хорнетс
Мэргэжлийн замнал 1996–өнөөг хүртэл
Лиг НБА
Замналын түүх
1996-өнөөг хүртэл Лос Анжелес Лэйкерс
Лос Анжелес Лэйкерс
Замналын оргил амжилт, шагналууд
 Коби Брайнт
Коби Бийн Брайант (англ. Kobe Bean Bryant; 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн) нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог Америкийн сагсан бөмбөгийн од юм. Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.
Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон. Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.
2003 онд Брайант Колорадо муж улсын Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Брайант энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.Брайантыг буруутгагч этгээд Брайантын эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн
No comments:

No comments:

Post a Comment