Sunday, January 3, 2016

Монголын хамгийн
1. Монголын хамгийн хамгийн
2. Монгол улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээрдэлхийд 17-р байр эзлэх ба 1566.5 мянганхавтгай дөрвөлжин километр буюуФранц, Испани, Португал, Их Британи ба Ирландзэрэг улсуудын дэвсгэр нутгийг нэгтгэсэн
3. Монгол орны хилийн урт.Монгол орон уудам учраас түүний хил их урт(8200 гаруй км). Хэрэв бид энэхүү хилийншугамын дагуу өдөр тутам 20 км алхаж тойронаялал хийнэ гэвэл бүтэн нэг жил, нэг сар, аравхоног хэрэгтэй болно.
4. Азийн зулай.Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнөүүссэн цагаасаа хойш огт хувираагүй үлдсэн эртний их газрынцарцдас буюу "Азийн эртний зулай" гэгддэг. Энэ санаагПольшийн судлаач И.Д.Черский, Австрийн геологичЭ.Зюсс, Оросын геологич В.А.Обручев нарын зэрэг эрдэмтэданх дэвшүүлсэн нь эдүгээгийн геологийн судалгаагаар уламбатлагдсаар байна.
5. Монгол орны голомт буюу төв цэгАйл гэрийн голомт тулсан тулганы нь голдбайдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн төвголомт буюу төв цэг хаана байдаг вэ? Өвөрхангайаймгийн Бүрд сумын Сант уулын зүүн урд булгийнэхэнд (х.ө. 46°52, з.у. 103°50-ын солбицолд)Монгол орны нутгийн газар зүйн төв цэгоршдог.
6. Монгол орны хамгийн өндөр цэг.Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 мөргөгдсөн Алтай таван богдын “Хүйтэний" оргилюм.
7. Монгол орны хамгийн нам дор газарМонгол орны хамгийн нам дор газар ньд.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.
8. Азийн их даралтын төв.Өвлийн цагт Монгол нутагт дэлхийнбөмбөрцгийн хойд хагасын агаарын ихдаралтын төв тогтмол үүсдэг бөгөөд үүнийгАзийн их даралтын төв гэж нэрлэдэг. Энэ ньнэгдүгээр сард агаарын даралт нь 1055 м.у.б.ө.(мөнгөн усны баганын өндөр) хүрчтэмдэглэгддэг Улаангом хот юм.
9. Монгол орны элс.Монгол орны элст нутгийн талбай 29.9 мянганам. км буюу ойролцоогоор Бельги улсын нутагдэвсгэртэй тэнцэнэ.Дэлхийн хамгийн хойш түржорсон манхан элс. Увс аймгийн Зүүнговь сумыннутаг Бөөрөгдэлийн элс хойд өргөрөгийн 50°18-доршдог бөгөөд дэлхийн бөмбөрцгийн манхантэлсний хамгийн хойд зах ажгуу.
10. Монголын хамгийн том говь.Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том ньӨмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийнихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай
11. Хамгийн их элс.Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс ньдээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 кмөргөн, 180 км урт үргэлжилдэг.Дэлхийн мөнхцэвдгийн урд зах. Баянхонгор аймгийнЭрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урдхошуу хойд өргөрөгийн 46°17-д оршдог бөгөөдэнэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улхөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах.
12. Монгол орны хамгийн урт гол.Монгол орны олон гол мөрний хамгийн урт ньХэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөдүүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
13. Монгол орны хамгийн том мөрөнМонгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгалнуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм.Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсыннутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбайнь 447000 км2 юм.
14. Монгол орны гол мөрний урт.Монгол орны гол мөрний нийт урт 67000 кмбуюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин уртюм.
15. Дөрвөн мянган нуурын орон.Монгол орон 0.1 ам.км-ээс их талбай бүхий 4000-аад нууртай. Эдгээрийн нийт талбайн хэмжээ15640 ам.км
16. Монгол орны хамгийн том тогтмол нуур.Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увснуур юм. Усны талбай нь 3350 км2.
17. Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур.Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөлнуур. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Монголдтөдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нууртордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын уснынайрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараадэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөхсувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа136 км, өргөөшөө 37 км
18. Монгол орны усны хагалбарын гол голомт.Монгол орныг дэлхийн гурван ай савын усныхагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн голхагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэлЦогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан усТуул голоор дамжин Хойд мөсөн далайд, зүүнурдаас нь буусан ус Хэрлэнгээр дамжин Номхондалайд, баруун урд талаас буусан ус нь дотоодынурсгалгүй савд орж нийлнэ.
19. Монгол орны хамгийн том мөсөн гол.Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаасхамгийн том нь Алтай таван богд уулынПотанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5км.
20. Хамгийн өндөрхүрхрээ.Хөвсгөл аймгийнХорьдол сарьдагуулаас эх аванурсдаг Арсайн голдманай улсынхамгийн өндөрхүрхрээ буй. Энэхүрхрээний ус 70 мөндрөөс буудаг.
21. Монголын хамгийн том тал.Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроосхамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэгДорнодын тал ажгуу. Дорнод аймгийн Матад,Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэтэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг чтолгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана.Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгонийм тал дэлхийд ховор.
22. Байгалийн олон бүс, бүслүүр, мужит орон.Монгол орны хойноос урагш ойтхээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөрөгийн дөрвөнбүс, өндөр уулст авирахад тайгын болон тагийн(альпийн) бүслүүр ажиглагдана. Тус орныбайгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыгхаргалзан Хангай, Хэнтий, Алтайнуулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн
23. Уур амьсгалын тэгш хэмт орон.Монгол орон уур амьсгалын хувьд тэгш хэмийнхувиарлалттай нутагтай. Бөмбөрцгийн хойдхагасын 47 градусын өргөрөг, зүүн уртрагийн 104градусын огтлолцоогоор монгол нутаг үндсэндээдөрвөн тэгш хуваагддаг.
24. Монгол гэрийн хоѐр багана шиг монгол орон уурамьсгалын босоо бүслүүрийн хос хоѐр баганатай.З. У. 99 градус (±1 градус хэлбэлзэлтэй)-ын дагуууур амьсгалын баруун багана, з.у 108 градус (+1градусын хэлбэлзэлтэй)-ын дагуу уур амьсгалынзүүн багана болон монгол орны уур амьсгалын бүхшинжийг үндсэндээ илэрхийлнэ.
25. Монгол дахь жилийн дөрвөн улирлын тэгш хэм.Дэлхийн хойд хагасын сэрүүн бүсийн уурамьсгалын тэгш хэмийн нутаг монгол орныжилийн дөрвөн улирлын (тэгш хэмийн) уурамьсгалыг бүрэлдүүлэн бий болгодог. Өвлийнидэр есийн хүйтний эрчим зуны аагим халуунтайхэм тэнцүү, хаврын хахир нь намрын сэрүүсэлтэйижил уялдаатай.
26. Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг.Монголд жилд хамгийн их тунадас унадаг нутагнь Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилд387 мм тунадас унана.
27. Монгол орны хамгийн бага тунадас унадаг газарГовь-Алтай аймгийн Захуй сумын нутаг юм. Энджилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.
28. Цэлмэг тэнгэрийн нутаг.Галбын говийг арчсан толь шиг цэлмэг тэнгэрийннутаг гэж хэлж болно. Энд жилийн нар гийгүүлэххугацаа 3100-3200 цаг буюу хоногийн нартай байххугацаа монгол орны аль ч бүс нутгаасилүү, өөрөөр хэлбэл эл нутагт тэнгэр жилд 320-330хоног цэлмэг байна гэсэн үг.
29. Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуйчийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орныагаарын харьцангуй чийглэгийн жилийн дундажхэмжээ түүнтэй тохирдог байна. Иймхуурайшилтай агаарт янз бүрийн бактерийнүржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уурамьсгалын нэг сайн тал юм. Тэгээд ч "Агаарынариухан нь хөдөө юм аа хө" гэж дуунд дуулагдахболсон биз.
30. Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм.
31. Монгол улсын хамгийн нам дор орших хотМонгол улсын хамгийн нам дор газарт орших хотнь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатархот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдогДорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.
32. Монгол нутгийн тулгын гурван чулуу. Амарбаясгалант ЭрдэнэзууДамбадаржаалинМонголын хуучны хүрээ хийдүүд:Энэ гурван хийд нь хоорондооадил 300-аад км-ийн зайтайбаригдсан тул эдгээрийг монголнутгийн тулгын гурван чулуу гэжнэрийддэг байжээ.
33. Монгол орны биологийн нөөц.Монгол орны ургамал, амьтан, тухайлбал манай орондтэмдэглэгдээд байгаа 4000 гаруй зүйл дээд цоорт ба доодургамал, 15000 гаруй зүйл шавж, 600 гаруй зүйл элдэв сээрнуруутан амьтад хийгээд ус болон хөрсөнд амьдардаг олонзүйлийн сээр нуруугүй жижиг амьтдаас монгол орны биологинөөц буюу биомасс бүрдэнэ.
34. Монгол-Охотын геосинкпинал.Охотын тэнгисээс монголын дорнод хэсэг хүртэлүргэлжилдэг, эрт, дунд төрмөлийн үеийн тогтолцоот геосинклиналбүтцийг хэлнэ. Болор, молор, биндэрьяа агуулсан маагмынсудал, алт, мөнгө, холимог төмөрлөгийн ордын илрэл ихтэй тулчухал ач холбогдолтой.
35. Гурван зуун богд. Монголд Богд гэдэг үг орсонуул 300 бий гэж газарзүйч Ш.Шагдар бичсэнбайдаг. Эдгээр богдуудын дотроос хамгийнөндөр нь Алтай таван богд юм. Түүний оргилд.т.д. 4374 м өндөр өргөгдсөн.
36. Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй. Бразил улсын Риу-Негри болон Амазонк мөрнийуулзварыгонгоцноос харахад Негругийн ус нь хар, Амазонкийн усшар өнгөтэй харагддагаас "Дэлхийн байгалийн наймдахьгайхамшиг"-т тооцогддог. Үүн лүгээ адил Монголын Алтай Таванбогдын мөсөн голуудын цагаан тоос шороо, лаг шаврын зүйлийгурсгадаг Цагаан гол, Ховд голтой нийлсний дараа зүүн эргийн ус ньсүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч урсдагийг нисэхонгоц хэрэглэлгүйгээр тод ажиглаж болдгийг Дэлхийн байгалийн есдэх гайхамшиг гэлтэй.
37. Анхны дархан цаазтай уул.Улаанбаатар хотын дэргэд орших Богдхан уулмонголын төдийгүй дэлхийн хамгийн уугандархан газруудын нэг юм. Энэ уулыг 700 гаруйжилийн тэртээ буюу Хэрэйдийн Тоорил вангийнүеэс дархан уул гэж үзэж тэнд мод огтлох, анхийх, газар ухахыг хориглож байжээ. Түшээт ханЮндэндоржийн санаа-чилгаар 1778 онд Богдхануулыг албан ѐсоор дархалж, 28 амыг нь тусгайхаруултай болгожээ.
38. Халхын хүйс.Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийнБүрд сумдын нутгийн заагт үзэсгэлэнтсайхан, дархан цаазат Батхаан уул (д.т.д 2117 мөргөгдсөн) оршдог. Энэ уулыг дээр үеэс Халхынхүйс гэж үздэг байв.
39. Шөнө урсаж, өдөр татардаг гол.Говь нутгийн Эхэн Зулганай гэдэг жижиг голшөнө урсаж, өдөр нь татарч хуурайшдаг. Энэ нь угнутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилтбагатай байдаг, өдрийн цагт голын усны ууршилтнэмэгддэгтэй холбоотой аж.
40. Далан гурав дахин гатлуулдаг горхи.Ховд аймгийн Манхан сумын нутаг "Ботгонхавцал"-ын дундуур Гулз, Залаатын горхиуднийлж урсдаг бөгөөд хавцлаар зорчигсод уггорхийг 73 дахин гаталдаг.
41. Байгалийн "Элгэн тараг".Завхан аймгийн нутаг Отгонтэнгэр уулын өвөртмөстлөгийн гүн хунх хадан хонхорт тогтсон Бадархундага нуурын хавьцаа цагаан шаргалөнгийн, гаж буруу үнэр амтгүй элгэн тараг шигшавар байдаг агаад түүнээс уусан идсэн хүн биечийрэгжиж нас нь уртасдаг гэлцэнэ.
42. Хүрэмийн боом.Говь-Алтай аймгийн Халиун сумын Овоонынурууны баруун хойд салааны хүрмэн хадандундуур гарсан замыг Хүрэмийн боом гэнэ. Хүнзассан мэт сонин тогтоцтой энэ ташлангаарууланд явж сайтар дассан мориор юм уу багазэргийн нуруу ачсан сарлаг л давдаг.
43. Жаран тогоот.Баянхонгор аймгийн нутагт Их богд уулынүргэлжлэл Жаран (Жаран тогоо) хэмээх хүрмэнчулуун уул бий. Бороотой үед эдгээр тогоо ньусаар дүүрч Жаран нуур цөөрөм тогтон нутгийнхүн, мал, адгуус амьтныг ундаалж тав тухыг ньхангадаг.
44. Соѐмбот уул.Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагЦэгэрийн голын аманд Соѐмбот хэмээн нэрлэгддэгуулын энгэр дээр соѐмбыг 50x25 метр хэмжээнийталбайд долоон өнгийн чулуу орж бүтээсэн байдаг.Уг соѐмбыг XIX зууны үед урласан гэж судлаачидүздэг.
45. Хос тахилгатай овоо.Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийнцагаан нуурын хойд эрэгт одоо байхгүй болсоннэгэн овоог эхлээд бөө нар, дараа нь буддыншашин дэлгэрсэн цагаас хойш шарын болонбөөгийн шашныхан хамтран нийлж тахин идээшүүс өргөдөг байжээ.
46. Говийн хангай.Говь нутагдахь ус, ургамал жигдэрсэн хэсэг газрыг Баянбүрд гэнэ.Говьчуул түүнийг "Говийн хангай" ч гэж нэрлэх нь бий.Баянбүрдийн жилийн дөрвөн улирлын ус, ургамлын таатай нөхцөлньтэнд хавтгай, хулан, тахь, мазаалай зэрэгамьтдын амьдрахнөхцөлийг бүрдүүлнэ. Монголын говьд 80 гаруй ийм баянбүрд бийгэж судлаачид тогтоосон бөгөөд эдгээрийн ихэнх нь Говийн ихдархан газар, Говийн бага дархан газар, Говь Гурвансайханд буй.
47. Ёлын ам.Өмнөговь аймгийн нутаг Гурван сайхан уулын Зүүн сайхан уулыг зүүнхойш сэтлэн урссан горхины хавцал өнө удтал ёл шувуу үүрлэн нутаглажирсэн учраас Ёлын ам гэж нэрлэгджээ. Энэ хавцал зургаан км орчимүргэлжилж уулаа огтлон талд гарна. Хангайг говьд аваачсан мэт тунгалагус, нов ногоон зүлэг, анхилам сайхан арц сонгинын үнэрт энэ үзэсгэлэнтхавцлын сүрлэг хадан цохиодын дээгүүр ёл шувууэргэлдэн, аргаль, янгир сэрийлцэн байх нь үнэнхүү гайхамшиг. Хавцалдтогтсон зузаан мөсөн доогуур горхи хоржигнон урсах нүхэн доогуурхүмүүс мөлхөн гарах бөгөөд мөс нь хайлалгүй жил өнжих нь олонтаа. Төвхэсэгтээ 300 орчим метр элгэн ханат хавцлын ам эхэндээ тавиун байснаанарийссаар дунд хэрдээ хүн зөрөхөөргүй нарийсдаг. Үзэсгэлэн төгс Ёлынам хаа газрын гийчдийн саатан сонирхдог газрын нэг билээ.
                                            Монгол орны хамгийн хамгийн
2013 оны 3 сарын 1
Хамгийн өндөр хүрхрээ:

Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ.

Хамгийн том мөсөн гол:

Потанины мөсөн гол. Уг мөсөн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н. Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол нь Таван богд ууланд байдаг ба 20 км урт, 5 м өргөнтэй.

Хамгийн халуун рашаан:

Шаргалжуут нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Түүний ихэнх ундарга нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Үе мөч, элэг цөс, архаг үрэвсэл, цусны даралт ихсэх зэрэг өвчинд тустай.

Хамгийн том амьтан:

Хандгайн эрийг манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол гэдэг. Хоёр настайг нь хохь, гурван настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см бөгөөд биеийн 300-500 кг байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан уул, Цагаан үүр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан.

Хамгийн хурдан шувуу:

Бүргэд, Тэмээн хараацай хоёр тооцогддог. Бүргэд цагт 190 км хүртэл, Тэмээн хараацай цагт 160 км хүртэл хурдалдаг.

-Хамгийн ховор загас: Хилэм

Хамгийн том загас: Тул

Хамгийн том шувуу: Тас

Хамгийн өндөр нисдэг шувуу: Ёл

Хамгийн ховор шувуу:

Цагаан тогоруу нь дэлхийд 250-300 тоотой үлдээд байгаа нэн ховор шувуудын нэг юм.

Улаанбаатар хотын хамгийн, хамгийн

Хамгийн анхны орчин үеийн байшингууд:

Орос консулын хоёр давхар модон байшин нь хотын анхны европ загварын байшин юм. 1860 онд Оросын Консулын газар нээгдэж, 1863-1865 онд Консулын дэнж дээр анхны хоёр давхар дүнзэн байшин баригдсан.

Анхны хийд:

Улаанбаатар хотын хойд дүүрэгт, баруун, зүүн хоёр Сэлбэ голын уулзварт халхын анхны гурван хийдийн нэг Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ хийд оршдог. Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан манжийн эзэн хааны зарлигаар 1761-1765 онд энэ хийдийг байгуулжээ. Манжийн хаанаас гаргасан тэрхүү зарлигийг тэмдэглэж Монгол, Төвд, Манж, Хятад дөрвөн хэлээр чулуун дээр сийлбэрлэсэн бичээст гэрэлт хөшөөг эндэх түүхийн сүмд байрлуулжээ.

Анхны музей:

Байгалийн түүхийн музей, хуучнаар Монгол улсын үндэсний музейн нь 1924 онд байгуулагдсан.

Хамгийн эртний чулуун арслан:

Байгалийн түүхийн музейн өмнөх арслан 150 гаруй жилийн түүхтэй, эртний арслангууд дотроо хамгийн уран нарийн хийцтэйд тооцогддог юм байна.

Монголын хамгийн хамгийн...

2015 оны 12-р сарын 15. 13:06
Монголын хамгийн өндөр хүн: Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц. "Залуу жанжин" хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машиныослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.
Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ
Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном: Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд” буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.
Монгол улсын хамгийн жижиг ном: Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см

Монголын хамгийн хамгийн...

2015 оны 12-р сарын 15. 13:06
Монголын хамгийн өндөр хүн: Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц. "Залуу жанжин" хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машиныослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.
Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ.
Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном: Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд” буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.
Монгол улсын хамгийн жижиг ном: Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр: Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9 метр орчим өндөр байжээ.

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Угийн бичиг: 1905 онд бүтээгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичснээрээ Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн том угийн бичиг болсон байна. Энэ угийн бичиг одоо Үндэсний Түүхийн Архивт хадгалагддаг.
Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан уул, Цагаан үүр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сүүлээр ясжиж гүйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цөөнх тохиолдолд ганц хөтөл төрүүлдэг. Ороо нь 9 сард ордог.

Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг. Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Монгол орны хамгийн өндөр цэг: Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.
Монгол орны хамгийн нам дор газар: Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.
Монголын хамгийн том говь: Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

Хамгийн их элс: Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь Бөөрөг дэлийн элс юм. Энэ элс Увс аймгийн Зүүнговь сумын нутагт оршино. Дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. 4000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөнөөр үргэлжилдэг.
Дэлхийн мөнх цэвдгийн урд зах: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.

Монгол орны хамгийн урт гол: Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн – Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Нийт уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.Сэлэнгэ гэдэг үгийн утгыг хэл шинжээчид Төмөрт гол гэсэн утгатай манж, тунгус үг гэж тайлбарладаг. Нүүдэлчид уул усны нэрийг тун онож өгдөгийг Сэлэнгийн бэлчирээр олдоод байгаа төмрийн ордуудаас мэдэж болно.
Монгол орны хамгийн том тогтмол нуур: Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Үгийн утга нь ӨВСТ гэсэн утгатай түрэг үг ярьдаг.
Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур:Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур\Хөх өвст нуур\. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км.
Монгол орны хамгийн том гол нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.
Хамгийн өндөр хүрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.
Монголын хамгийн том тал: Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг: Хэнтий аймгийн Дадал сум. Энд жилд 387 мм тунадас унана.

Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар: Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.

Хамгийн ариун агаарын орон: Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. "Агаарын ариухан нь хөдөө юм аа хө" гэх юмуу “Монголын үнэртэй салхи” нь олон хүний онгодыг хөөрөгддөг.
Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот нь д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм. Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.
Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар: Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар. Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байн

No comments:

Post a Comment