МОНГОЛ ТЭМЭЭ -2012
Дорноговь
аймгийн Сайншанд хотноо Монгол тэмээ -2012 наадам амжилттай зохион
байгуулагдлаа. Говь нутгийн ард түмний бахархал болсон тэдний амьжиргаа
ахуйд хамгийн ойр байж байгаль ахуйдаа ч ээлтэй гэгддэг тэмээн сүргээ
өсгөж тоо толгойг нь нэмэгдүүлэх, удамшил ахуйг нь сайжруулах
үүднээс” Монгол тэмээ” наадмыг Дорнын говийнхон 2 жилд нэг удаа
уламжлал болгон зохион байгуулж иржээ.
Хутагтын
нутгийн зон олны итгэлийг наранд өргөж ариулсан тэмээн сүргээ өсгөж
алдаршуулах энэ зан үйл , энэхүү наадам Тэмээн поло үүсч хөгжсөний 10
жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог байлаа. Энэ жилийн наадам
тэмээн поло, шилмэл ингэ буур, тэмээтэй сайхан хосыг шалгаруулах,
хурдан тэмээний уралдаан , “Алтан бийр” яруу найргийн наадам гээд олон
төрөлт тэмцээн уралдаанаар арвин байхын хамт энэ үеэр Малчдын
зөвлөгөөн, Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулж
малынхаа тоо толгойг өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын нийгэм
ахуйг сайжруулах зэрэг олон талт асуудлаар зөвлөлдлөө. Тэмээнд поло тэмцээнд 8 сумын 12 баг оролцож:
1-р байранд Сайншанд сумын баг
2-р байранд Улаанбадрах сумын баг
3-р байранд Сайхандулаан сумын баг тамирчид шалгарлаа.
Хурдан тэмээний уралдаанд 12 сумын нийт 52 тэмээ оролцож 10 км-ээс уралдан эхний 5 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Уралдааны 1-р байранд Улаанбадрах сумын Д.Батболдын хар ат
2-р байранд Улаанбадрах сумын Т.Ариунболдын шар ат
3-р байранд Эрдэнэ сумын Д.Батхуягийн хүрэн ат
4-р байранд Улаанбадрах сумын Г.Мөнхбатын хар ат
5-р байранд Улаанбадрах сумын Г.Оргодолын шар ат хурдаллаа.
Монгол тэмээний уналга эдэлгээг сурталчилж малчдын эр зориг авхаалж
самбааг сорих зорилгоор зохион байгуулдаг буухиа тэмцээнд 14 сум тус
бүрээс 1 тэмээ 5 хүн оролцож тэмээтэй туг сүлжих, аргал түүх, тэмээн
дээрээс дартс шидэх зэрэг үйлдлүүдийг буухиа хэлбэрээр явууллаа. Мөн
буйл зорох, бурантаг томох тэмцээнүүдийг явуулсан нь үзэгчдэд ихээхэн
сонирхолтой байлаа.
Буухиа тэмцээнд 1-р байранд Улаанбадрах сум
2-р байранд Замын-Үүд сум
3-р байранд Эрдэнэ сумын тэмээчид шалгарлаа.
Сайхан хос шалгаруулах тэмцээнд 12 сумын 15 хос оролцож хувцаслалт,
тэмээний тоног хэрэглэл, ижил зүсмийн байх зэрэг шалгуураар өрсөлдөж :Буухиа тэмцээнд 1-р байранд Улаанбадрах сум
2-р байранд Замын-Үүд сум
3-р байранд Эрдэнэ сумын тэмээчид шалгарлаа.
1-р байранд Улаанбадрах сумын сайхан хос Б.Батмөнх, Ө.Жаргалмаа
2-р байранд Сайншанд сумын сайхан хос Б.Баярмөнх, Э.Мөнхжаргал
3-р байранд Сайхандулаан сумын сайхан хос О.Цогтбаатар, Ж.Бямбаа нар шалгарч
Тусгай байранд Хөвсгөл сумын сайхан хос Д.Насанбат, Р.Удвалмаа
Хатанбулаг сумын сайхан хос М.Эрдэнэчулуу, Д.Энхжаргал нар тус тус шалгарлаа.
Шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээнд 11 сумын 14 буур, 16
ингэнд хэмжилт хийж ашиг шимээр нь үнэлэн шалгарууллаа.
Шилмэл буураар
1-р байранд Улаанбадрах сумын малчин Д.Лхагвасүрэнгийн хар буур
2-р байранд Сайншанд сумын малчин М.Чинзоригийн хар буур
3-р байранд Алтанширээ сумын малчин Л.Чинбатын хар буур
Шилмэл ингээр: 1-р байранд Хөвсгөл сумын малчин Л.Ухнандоржийн улаан ингэ
2-р байранд Эрдэнэ сумын малчин Д.Эрдэнэбаярын бор ингэ
3-р байранд Иххэт сумын малчин О.Даваагийн хүрэн ингэ шалгарлаа.
Шилмэл буураар
1-р байранд Улаанбадрах сумын малчин Д.Лхагвасүрэнгийн хар буур
2-р байранд Сайншанд сумын малчин М.Чинзоригийн хар буур
3-р байранд Алтанширээ сумын малчин Л.Чинбатын хар буур
Шилмэл ингээр: 1-р байранд Хөвсгөл сумын малчин Л.Ухнандоржийн улаан ингэ
2-р байранд Эрдэнэ сумын малчин Д.Эрдэнэбаярын бор ингэ
3-р байранд Иххэт сумын малчин О.Даваагийн хүрэн ингэ шалгарлаа.
Монгол тэмээ-2012 наадамд сумдын оролцсон байдлыг үнэлэн байр эзлүүлэхэд нийт дүнгээр
1-р байранд Улаанбадрах сум
2-р байранд Сайншанд сум
3-р байранд Сайхандулаан сум шалгарлаа.
1-р байранд Улаанбадрах сум
2-р байранд Сайншанд сум
3-р байранд Сайхандулаан сум шалгарлаа.
Монгол
тэмээ 2012 наадам Тэмээн Поло үүсэж хөгжсөний 10 жилд зориулсан энэхүү
арга хэмжээний үеэр Сайншанд хотын төв гудамжаар Тэмээт жагсаал
ёслолын арга хэмжээ болж Тэмээн жинд явах, жин буудаллах гээд ёс
заншлаа харуулсан жагсаал болсон нь хүүхэд залуучууд ард олны
сонирхлыг татсан, өв соёлоо сэргээсэн сайхан арга хэмжээ боллоо.
Ийнхүү 14 сумаас 100 гаруй тамирчид ирж хурдан буянаа сойж, Поло наадаж өвлийн адаг сарын нар наашилсан энэ сайхан өдрүүдэд сар шинийн босгон дээр малчин түмэн хотол олон баясаж дэнж хотойлгон дэлгэр наадлаа.
(0)
Ийнхүү 14 сумаас 100 гаруй тамирчид ирж хурдан буянаа сойж, Поло наадаж өвлийн адаг сарын нар наашилсан энэ сайхан өдрүүдэд сар шинийн босгон дээр малчин түмэн хотол олон баясаж дэнж хотойлгон дэлгэр наадлаа.