Sunday, December 27, 2015

Бидний цаг vед олдсон аймшигтай амьтад

Огноо:2011.04.30, 12:32 Төрөл:Амьтад
Бидний амьдарч буй дэлхийд сонин хачин гаж зvйлс дуусашгvй гэдгийг бид бvгд л мэдэх болсон. Интернэт гэдэг холбоо харилцааны шинэ эрин гарч ирсэнээр дэлхийн єнцєг булан бvрт болж буй vйл явдал, сонирхолтой зvйлсийг тэр дор нь л мэдэх болжээ. Тэгвэл одоо та бvхэндээ интэрнэтээр олныг шуугиулж байсан аймаар ч гэмээр гаж сонин амьтадын талаар сонирхолтой баримтыг дэлгэх гэж байна. Хэрвээ та энэ мэдээллийг шєнє орой ганцаар vзэх гэж байгаа бол хэрэггvй гэж зєвлєе. Энд гарах баримт видео бичлэг яг vнэн эсэхийг би хэлж байна. Одоо болтол эдгээр амьтадын талаар судлаачид маргаантай байдаг бололтой. За ингээд vлгэр домогт л гардаг дотор арзайлгаж, толгойтой vс босгосон амьтадын тухай нийтлэлээ vзэцгээе.

Бидний цаг vед олдсон аймшигтай амьтад
z


Луизианы аймаар амьтан

2010 оны 12 дугаар сарын 10-нд Луизианы Бервик хотын орчимд бугын анчдын тавьсан ажиглалтын камер хvнтэй тєстэй хачин жигтэй амьтныг тод томруунаар дvрсийг нь буулгаж авчээ. Энэ аймаар амьтны фото зураг мэдээнд тавигдаж интернэтийн сvлжээний хэлэлцvvлэгийн сэдэв хvртэл болжээ.




Хожим нь хоёр компани энэ амьтныг вирусны рекламны нэг хэсэг байсан хэмээн мэдэгджээ. Playstayton: Энэ бол манай компаний Resistance 3 гэдэг тоглоомны нэг хэсэг. Аймаар амьтны нэрийг Грим гэж нэрлэдэг хэмээн нотлохыг оролджээ.







Энэхvv аймаар амьтны зурагтай тодорхой бус шалтгаанаар холбоотой єєр нэг видео байна. Энэ видео Испаний «хєсєр унасан бурхан» гэсэн нэртэй. Эдгээр амьтад єєр єєр боловч нэг тєрлийнх гэж хvмvvс vзэж байна. Энэ аймаар амьтан кадрт 0:45 орчим секундэд vзэгдээд алга болдог. Доорх видео бичлэгээс сайн хараарай.




Монтаукийн мангас




2008 оны 7 дугаар сарын 23-нд Нью-йоркийн наран шарлагын газарт хvvхдvvд ийм дvрстэй амьтны цогцос олжээ. Орон нутгийн шар хэвлэл, интернэтээр энэ олдворыг уг газраас холгvй орших засгийн газрын мэдлийн мал эмнэлэгийн туршилтын шинжлэх ухааны тєвийн vр дvн ийм болов хэмээн зарлаж байв. Зарим эх сурвалж vvнийг манай гариг дээр амьдарч байсан сvvн тэжээлтнийг амьдаар нь гарган авах гэсэн оролдлого хэмээн хvртэл vзэж байв. Гэвч шинжээчид хэлэхдээ: энэ бол хагас ялзарч эхлэж буй элбэнхийн цогцос гэж байв.


Мексикт олдсон харь гаригийн хvvхэд



2007 оны 5 дугаар сард vл таних нисдэг биет vргэлж ажиглагддаг мексикийн Метепек гэдэг газар амьдардаг фермер Марио Морено Лопес харх барихаар тавьсан урхиндаа хvнтэй тєстэй амьтан амьдаараа орсон байгааг олж харжээ. Энэ амьтныг гурав дахь цохилтоор нам дарж авсан хэмээн тэрбээр ярьжээ. Энэ амьтан 70 сантиметр урттай байжээ. Асуудалд хойрго ханддаг хvмvvс vvнийг сармагчингийн vсгvй халзан зулзага байна гээд бvр шинжилгээ авчээ. Энэ явдлаас хойш єнєєх фермер машин дотроо хэт єндєр температурт шатаж vхсэн бєгєєд судлаачид vvнийг vл таних нисдэг биет буюу харь гаригийнхан єєрсдийн зулзагыг алсны тєлєє хонзонгоо авсан хэрэг хэмээн тайлбарлаж байна.




Блю-Хилл буюу Горлумын аймшиг





Энэ амьтан 2009 оны 9 дvгээр сарын 17-нд Панамын Селло Азул хэмээх загасчдын сууринд олджээ. Нутгийн жаалууд энэ амьтан агуйгаас гарч ирээд хvvхдvvдийг хєєж эхлэхэд тэд тvvнийг чулуугаар цохиж алсан гэжээ. Шинжээчид vvнийг эрс няцааж, энэ бол vсгvй халзан, нарнаас болж хєєж томорсон залхуу амьтан байна. Ийм амьтан хvvхдvvдийн араас гvйнэ гэдэг боломжгvй гэжээ. Гэсэн ч интернэтийн ачаар энэ амьтны тухай мэдээ дэлхий даяар тарж амжжээ.




Тайландчууд “бурханы” амьтныг оршуулж байна



2007 онд Таиландад болсон оршуулах ёслолыг харуулсан цуврал зураг 2010 онд дэлхийн олон блог, нийгмийн сvлжээгээр цацагджээ. Энэ амьтан бурханы домогт гардаг амьтантай тєстэй. Цагаан нунтаг бодисоор бvх бие нь цацагдсан. Асуудалд хойрго ханддаг хvмvvс vvнийг vхмэл тєрсєн, гаж хєгжилтэй тугал хэмээн нэрлэж байв. Зарим шvтлэгтэй хvмvvс энэ амьтаны толгойг хараад жам ёсноос дээгvvр амьтан хэмээгээд оршуулагдах хувьтай хэмээжээ. Энэ талаар бид та бvхэнд хvргэж байсныг санаж байгаа байх.







Чилийн хvн дvрст амьтан




2002 оны 10 дугаар сард Чилийн иргэн Хулио Карреро бутан дунд 7,2 сантиметр урттай жижигхэн гуманоидыг (хvн дvрст амьтан) олжээ. Тэр амьтан амьд, ягаан сарнай цэцгийн єнгєтэй байсан хэмээн Хулио ярьжээ. Зарим хvмvvсийн яриагаар энэ амьтан vхэхийнхээ сvvлчин агшинд гэр бvл, эхтэйгээ телепатик холбоо тогтож байсан байж магадгvй. Энэ амьтныг vхсэний дараа бие нь муми шиг болж, хэд хоног бvлээн байсан гэжээ. Мал амьтны эмч нар энэ амьтныг хулганы тєрлийн амьтан гэж vзжээ. Гэхдээ энэ амьтны шvдний хэлбэр єєр, гуманоид гэхээр сvvлтэй болчихоод бvр гайхашралд оруулаад байгаа гэнэ.


Чупакабра



«Чупакабра» гэдэг энэ vгийг испани хэлнээс орчуулбал: ямааны цус сорогч домогт, баригдашгvй  хэмээсэн утгатай аж. Домогт гардагаар «Чупакабра» хонь ямааны махыг идэлгvйгээр цусыг нь сордог. Энэ амьтныг эдvгээ бид Пуэрто-Рикод олонтаа харж болно.  




АНУ-ын Техас мужид энэ амьтныг vржvvлдэг. Гэтэл Техас мужид жижиг малыг нядлахыг хориглодог мєртлєє тахиаг ихээр нядалж хvнсэнд хэрэглэдэг гэхээр зєрчилтэй байгаа биз.



Анх «Чупакабра»-гийн тухай 1970-аад оны vед ярьж, 1990-ээд оны эхээр интернэтэд мэдээллэх болсон тvvхтэй. Залхуу пуэрторикчуудыг бодвол техасын эрэлхэг фермерvvд чупакабраг нэг дор гурвыг хvртэл буудаж агнадаг аж.

2004, 2007 онд vхсэн «Чупакабра»-г нохой болон хєгшин чонотой андуурсан тохиолдол гарч байжээ. 2000-гаад онд чупакабрууд далайг гатлаж Украинд vзэгдэх болжээ. Украин дахь «Чупакабра»-гийн хувилбар амьтан имж шиг хойд хєл дээрээ vсэрч, ялам модны амтыг их таашаадаг байжээ.




Челябинск дэх харийн авгалдай






Интернетэд мэдээ нь их цацагдсан энэ амьтныг анх барилгачид усан дотор байхад нь олжээ.  Энэ амьтан илд гэмээр сvvлтэй. Челябинскийн усанд урьд ємнє байдаггvй, тэгээд хаанаас ирснийг мэдэх хvн алга. Энэ тохиолдол эхнийх биш. Доорх бичлэг дээр Волховд москвагийн жуулчид руу дайрсан бас нэгэн илд сvvлт байна.




Эрхvvд олдсон харь гаригийн амьтан



Энэ амьтны сэг Орост Буриадын бvгд найрамдах улсын Кабаны районы Каменск тосгонд олдсон. Тахианы арьсанд боосон гар хийцийн хvvхэлдэй байжээ. Vvнийг тосгоны жаал хvv хийсэн хэмээн «Комсомольская правда» сонинд бичжээ.


Мэдээ нэмсэн: Xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
post.title
Амьдралын төлөөх тэмцэл
4 420

No comments:

Post a Comment