Wednesday, February 12, 2014
Дарьгангын уудам талд таныхаа гараас хөтлөн олонтаа алхсан даа
Тэр үед би дөрөв юм уу тавтай байлаа. Аав Горькийн нэрэмжит Утга
зохиолын дээд сургуульд сурч байх үед эгч, дүү бид гурав ээжийн хамт
аймгийн төвд өвөөгийн хашаанд амьдардаг байв. Ээж аймгийн эмнэлэгт
ажиллана. Зуны амралтаараа аавыг ирэх үеийг хоног өдөр тоолон хүлээдэг
байж. Байнга аав дээрээ очих тухай ярьдаг бидэнд амласан амлалтаа
биелүүлэх гэж авга эгч нар маань "Москва авч явна" гээд аймгийн төвийн
"урт цагаан" гэх дэлгүүрт аваачиж эгч бид хоёрын зургийг татуулсан нь
одоог хүртэл миний ажлын ширээн дээр байна.
Удалгүй зун болж аав ирлээ. Өчнөөн удаан хүсэн хүлээсэн мөч... Цав цагаан пиджак костюм, цагаан гуталтай аавыг хараад өөрийн эрхгүй бишүүрхэж, харц буруулан чимээгүйхэн энгэрт нь зүүгдсэнсэн. Аавын авч ирсэн бэлэг сэлт, бохь, чихрийг хойд айлын 10 гаруй настай "аматан" ах, түүний дүү охидод үзүүлж гайхуулах, тараахаас хамгийн их таашаал авдаг байв. Аймагт байх үедээ гадуур гарахдаа намайг байнга дагуулж явна. Ойдов ахын урланд очих, Шагдарсүрэн эмчтэй гадуур алхах гээд байнгын дагуул нь байв.
Аав ирээд хэд хоносны дараа орос жуулчдад орчуулга хийхээр Дарьгангаар явахдаа намайг дагуулж явав. Шөнө дунд автобус шаварт сууж, эзгүй хээр ээрэм талын дунд хаашаа ч үгүй болж зогсов. Тэр олон гадаадын жуулчдыг хариуцаж явсан болохоор аав ямар нэг шалтгаанаар орой нь дайраад өнгөрсөн айл руу явах хэрэгтэй болсон байж. "Ойрхон байдаг айл руу аав нь очоод ирье. Миний хүү энэ жолооч ахтайгаа хамт байж бай" гэх нь тэр. Би ч харь хэлт олон хүмүүс, танихгүй жолоочтой хамт үлдэхгүйн тулд аавын хувцаснаас зуураад хамт явна гээд тас гүрийчихэв. Хэсэг ятгасны эцэст аав намайг авч явах болж би ч аавын гараас хөтлөн хамт алхаж гарлаа. Дарьгангын уудам талд энд тэнд гэхийн тэмдэггүй, алхаж буй газраа олж харахгүй шахам шөнө, урдаа байгаа хадыг ч очоод мөргөчихмөөр түнэр харанхуй дунд аавын гараас хөтлөн урагшилсаар. Гайхалтай нь би юунаас ч айхгүй байлаа. Харин ч илүү сонирхолтой санагдаж, том эр болсон шиг бодогдож аавынхаа хамт аюулыг сөрөн зах хязгааргүй уудам талд шөнийн түмэн оддын дор дулаан энгэрт нь тэврүүлэн уул мэт нөмөрт нь хоргодон явсан минь одоо мэт. Заримдаа өргөж, заримдаа үүрч, хэсэгтээ хөтлөн явахдаа аав минь "Даарч байна уу, ядарч байна уу" гэж байн байн асууна. Үүр хаяарах үед жаахан жихүүцэж байсан ч даараагүй, ядраагүй гэж хариулж байсан минь сэтгэлийн тэнхээ өгсөн гэж сүүлд нь аав хүмүүст ярьдагсан. Үүр цайх үед нөгөө айлынхаа барааг харж билээ. Аавтай байхын жаргалыг, нөмөр, нөөлгийг хамгийн ихээр мэдэрсэн энэ дурсамж сэтгэлд хамгийн тод үлджээ. Нэг удаа намайг хичээлээ хийсэнгүй гэж зэмлэснийхээ дараа "Зэмлүүлэх аавтай байна гэдэг хичнээн их аз жаргал болохыг миний хүү ойлгох цаг ирнэ" гэж хэлж билээ. Үнэхээр зэмлүүлэх аавтай, загнуулах ээжтэй байх хорвоогийн эрхэм жаргал буюу.
... Хотод шилжиж ирээд бид Мэнд-Ооёо ахынд хэсэг амьдраад хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойно байранд оров. Тэнд миний хүүхэд нас яруу найрагчдын цуглаан дунд өнгөрөв. Долоо хоног бүр шахуу найрагчдын цуглаан манайд болдог байлаа. "Гал" нэгдлийнхэн гээд ааваас гадна яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, Д.Цогт, Б.Сундуй, Я.Баатар, Ш.Гүрбазар, Л.Мягмарсүрэн, Ж.Саруулбуян, Ж.Оюунцэцэг, Ц.Ойдов, Ү.Хүрэлбаатар нар цуглан шүлэг найраг хэлж, гитар балбаж, дуулж хуурдан өнгөрүүлсэн олон оройг том өрөөнийхөө аль нэг буланд чимээгүй сууж ажигладаг байж. Ш.Сүрэнжав, Д.Цэдэв зэрэг ахмадууд, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Ц.Хулан, Т.Содномнамжил, Хишиг-Ундрал, Батхуяг, Ням-Очир гэх мэт шавь нар нь байнга шавдаг байв. Дээр нь хөдөөнөөс аав, ээжийн ах дүү нар гээд манайх гэдэг айл байнга олны хөлд дарагдсан айл байж билээ. Тоо томшгүй олон шүтэн бишрэгчтэй одод яагаад ганцаарддагийг, ганц өрөө байртай хөдөөнөөс орж ирсэн залуу найрагч яагаад ийнхүү ойртон нөхөрлөсөн бүхнээ соронзон адил татдагийн учрыг хүний сэтгэлийн мөн чанартай холбон ойлгох болсон билээ. Үгээр бусдыг хуурч болно. Үгийн утганд түрхэн зуур автан ташааравч үнэн чанарыг нь сэтгэлийнхээ хаа нэгтээ мэдэрч байдаг тул саар нэгэнд магтуулавч алсдаа зайгаа барьж, сайн хүнд зэмлүүлэвч улам татагддаг буй заа. Аав минь өөрөө хүмүүст сэтгэлээсээ ханддаг болохоор хуурамч зан, дүр эсгэгчид дургүй байлаа. Гудамжаар алхаж яваад танилтайгаа таарвал инээмсэглэн мэндлэхдээ гэнэт хачин их аз жаргалтай сэтгэл хангалуун болдгийн учрыг нь би хожим ойлгож билээ. Зөрж өнгөрөх танихгүй өвгөнтэй мэндлэхдээ хүртэл сэтгэлээсээ инээмсэглэн гар барих аавынхаа сэтгэлийн хөгийг
"Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном" гэсэн шүлгийн мөрүүдээс ухаарч билээ. Хайр энэрэл дүүрэн сэтгэлээс хэлсэн үг, үйлдэл бүр бусдын сэтгэл зүрхийг удаан хугацаанд дулаацуулах гэрэл болон үлддэг гэдэгт итгэнэм.
Тал нутгаараа олон удаа таныгаа даган аялахад тэнд ургасан ганц мод, сэвшээ салхи, хөхөмдөг уулс, ногооны үнэр, ер байгалийн бүх үзэгдлийг хичнээн ер бусын гайхамшигтай болохыг сэтгэлд хоногштол магтан "Хүн аз жаргал, газар дэлхийд дасчихаад алхам бүрд тохиолддог, агшин бүр жаргаах ёстой сайхан юмнуудаа мэдрэхээ больдог бол сохроос ялгаа юун?" гэдэгсэн.
Аав минь та зөрж өнгөрөх хүмүүс, буурал эмгэн, газар тэнгэр, нар, од, ном, хайр, эх орон, шувууд, ой мод, яруу найраг, инээмсэглэл, зөөлөн харц, усны урсгал, бороо, цас, сарыг шагнал гэж мэдэрч аз жаргал болгон хувиргах шидтэй байжээ. Та хүслийн боол бололгүй хүсэж, аз жаргалыг эд хөрөнгө, эрх мэдлээр төсөөлөн шунаж амьдралаа үрэлгүй, өвснөөс, чулуунаас, энгийн бүхнээс аз жаргалыг мэдэрч амьдарсан жишээ байж.
"Аж төрөхийн цагт инээж наадаж явлаа
Алга болохын цагтаа би бүхнийг үлдээнэ
Газар дээрээс би юу ч авахгүй, ирсэн шигээ нүцгэн явна
Гарцаагүй үр ач минь та нартаа л үзсэн бүхнээ үлдээнэ"...
... Энэтхэгт сурахаар явах таван хүүхдийн нэг болж сонгогдлоо. Явах цаг дөхөх тусам байнга намайг гаргасан шийдвэрээ эргэж харахыг зөвлөж байв. Явахын өмнөх өдөр хүртэл дуудаж ирүүлээд шийдвэрээсээ буцахад оройтоогүй байгаа тухай хэлэв. Би ч заавал явна гэж зүтгэсээр явсан билээ. Одоо бодох нь ээ балчир хүүгээ хол газар эрдэм сургахаар явуулна гэдэгт сэтгэл нь их өвдөж байсан бололтой. Аавын бичсэн захиа бүрийг шимтэн уншдаг байв. Унших бүр шар үс босож, эрдэмд шамдах сэтгэл шулуудаж, урам зоригоор бялхдаг байлаа. Энэтхэгт сурахаар явахад минь надад зориулан бичсэн "Үр хүүхэддээ хүргэх шүлэг" (Тэнгэр шиг бай) шүлэг нь хүний газар, аглагт сурч буй миний хувьд амьдрах, сурах эрч хүч авдаг амны уншлага, тарни болж байлаа. Өглөөний 6 цагаас үдшийн 12 хоёр цаг хүртэл өөр зүйл бодох завгүй шахам номын хуудас шарлатал эргүүлэн шантрах, өвдөх, гэрээ санах бүртээ энэ шүлгийг уншиж тайвшрал, эрч хүч авдаг байлаа.
"Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэнэгүүд бүгдээр чамайг сургавч
Тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх ...
Тэврээд бүгдээр чамайг үнсэвч
Тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх ...
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан ...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг ...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна.
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай,
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй! ...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай! ...
Үр хүүхэддээ хэлсэн сургаал үгс, захиас бүрийг таныхаа харц, инээмсэглэл, өөрийн тань амьдарсан замналаас хүү нь мэдэрдэг байсан. Хэлснээрээ амьдарч, хийснээрээ түмнийхээ сэтгэлд зул болон үлдсэн аав танаараа хүү нь бахархнам.
"Шаналал гуниг минь ерөөс миний хувийн юм биш ээ! Намрын өвсний шивнээ, орох борооны шиврээ, хүүгээ хүлээсэн эх, амрагаа харуулдсан бүсгүй, ширээгээ алдсан эзэн, адуугаа эрсэн малчин надад цөм нэгэн адил. ... Аз жаргал минь ч хувийнх биш...".
Ийнхүү аавыгаа дурсах болсон минь учиртай. Аав минь өчигдөр 57 нас хүрэх байлаа. Хайрт аавынхаа төрсөн өдрөөр дурсан дурсан суунам. Учир тохиолоор ч юм шиг их найрагч Р.Чойном бас энэ өдөр мэндэлсэн юм билээ.

Дашбалбарын ГАНГАБААТАР
Sunday, February 9, 2014
Сайхан мэдээ
О.Дашбалбарын "Шидэт ертөнц", "Гунигт ертөнц", "Хүн ертөнц", "Бурханы
ертөнц", "Монгол ертөнц"" хэмээх Таван боть ном дахин хэвлэгдэх сураг
дууллаа. 2003 онд Дашбалбар сангаас эрхлэн хэвлүүлсэн уг таван боть
өдгөө ховор номын тоонд ороод байгаа билээ. Шинэ цагийн болоод өмнөх
хэвлэлтийг олж авч чадаагүй олон уншигчдад том бэлэг болно гэдэгт
итгэлтэй байна.
Өнөөдөр 2-р сарын 10 буюу Очирбатын ДАШБАЛБАРЫН төрсөн өдөр
Өнөөдөр
2-р сарын 10 буюу Очирбатын ДАШБАЛБАРЫН төрсөн өдөр.
***
Салхиар
ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан
эх орон минь…
Сэтгэлээ
ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа
жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
Мөнх
наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
Цал
буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
Монгол
нар алтлаг өнгөөр нүд гялбуулж
Миний
Гангабаатар хүү шиг инээнэ.
Нар
туссан шаргалхан уулсын чинь хормойд эрхэлье, эх орон минь
Нас
буянаа хайрла, уулс минь…
Яруу
эгшиг зүрхэнд шингээж үдшийн агаарт болжмор жиргэнэ.
Янжинлхамтай
ханьсаж сэтгэлийн дотор алтан ятга эгшиглэнэ.
Хот
айлын яндангаар суунаглах утаа
Холын
уулсын бэлд цэнхэр хөшиг татаж,
Хонь
ямаа майлалдан, үхэр мөөрөхөд тунгалаг агаар цалгина.
Үнэхээр
сэргэлэн багачуудын цовоо дуун голын урсгалыг хөгжөөж
Үл
мэдэгхэн сэвэлзэх сэвшээнд нарсны орой сортолзоно.
Өвс
ногооны үнэртэй миний салхин сэтгэл
Үдшийн
торгомсон агаарт ууснам … үлгэрийг би мэднэ!
Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар /Наран сум, Наранбулаг/ |
Энэхүү шүлгийн тухай түүний уран бүтээлийн анд, яруу
найрагч Г.Мэнд-Ооёо “...энэ шүлэг түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу
болон эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр
энэ мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм...” хэмээн нэгэнтээ бичсэн байдаг. Мөн тэрээр саяхан эмхэтгэн гаргасан бүх
цаг үеэс дээжилсэн “Гурван зуун шүлэгт” хэмээх номондоо О.Дашбалбарын дээрхи
шүлэг болон “Өөдрөг аяс” хэмээх хоёр шүлгийг сонгон оруулжээ.
ӨӨДРӨГ АЯЗ
Яруу найрагч
Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын гэгээн дурсгалд зориулмуу.
Нарт орчлонд хүн үхдэггүй юм
Намрын шувуу шиг буцаж ирэхээр нисдэг юм.
Униар татсан талын гүн рүү одож
Урин хаврын яргуй болж дэлгэрэхээр буцдаг юм.
Мөнх цэлийсэн тэнгэрийн цэнхэрлэгт нийлэн
Мөнхүү тэнгэр болж бидний дээрээс ширтдэг юм
Мөрөн голын хээ болж эцэс төгсгөлгүй мяралзан
Мөрөөдөлт орчлонгийн элгэнд намуухан урсдаг юм.
Газраар алхаж явсан мөрийг нь өөр хүн гишгэж
Гараараа илбэж үзсэн мөчрийг нь өөр хүн тордоно.
Гагцхүү эргэж ирэхээр явсан хүнийг харуулдан хүлээж
Газар дээрх одод шөнийн чимээгүйд сэрүүн хононо.
Үлгэр домог хэлэлцэн, гал тойрон суухдаа хүмүүс
Үнэнийг худлаас ялган, хуурын эгшгээр аялгуулж
Үүрд одсон хүмүүс өөрсдийнх нь сэтгэлд эргэн ирж
Үдшийн цаг дуунд амилан амьдарч байгааг мэдэрнэ.
Өдөр, шөнийн агсам цагаан морьдыг хөлөглөн
Өргөн орчлонд довтолгож яваа хүмүүсийг би үзнэм.
Өглөө эртийн нугад цэцэг түүж яваа охины
Өлмийд нь шүүдэр болж гялалзах мөрөөдлийг биширнэм.
Өөрийгөө шатааж, бусдыг гэрэлтүүлсээр дууссан
Өнө эртний Бруно бүрэнхийд хаалга нээн орж ирнэ.
Босгоны дэргэд чимээгүй зогсож, нөмрөг нь унжина
Бодлогширсон нүднээс нь хоёр од гялтганан унах шиг...
Мянга мянган жилийн цаанаас хүмүүс эргэн ирж
Мөнх номын хуудаснаас бидэнд үгээ шивнэж байна
Гар дээрх номоор амилан бодолд минь амьдрагч хүмүүсийн
Гайхамшигт туяа намайг дотроос минь гийгүүлнэм.
Алга болсон хүмүүсийн дурсгал-үргэлжлэл бид нар юм!
Амьд яваа цагтаа юутай ч зүйрлэшгүй хөшөө нь бид юм!
Гэрэлт орчлонгоос одогсод биднээр дамжин эргэнэ.
Гэгээн наран доор тэд урьдын адил амьдарна...
Thursday, October 24, 2013
Tuesday, October 15, 2013
Өөдрөг аяз
Өнөөдөр энэ шүлгийг нь Өөрт нь зориулмуй.
Очирбатын Дашбалбар
Өөдрөг аяз
Яруу найрагч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын гэгээн дурсгалд зориулмуу.
Нарт орчлонд хүн үхдэггүй юм
Намрын шувуу шиг буцаж ирэхээр нисдэг юм.
Униар татсан талын гүн рүү одож
Урин хаврын яргуй болж дэлгэрэхээр буцдаг юм.
Мөнх цэлийсэн тэнгэрийн цэнхэрлэгт нийлэн
Мөнхүү тэнгэр болж бидний дээрээс ширтдэг юм
Мөрөн голын хээ болж эцэс төгсгөлгүй мяралзан
Мөрөөдөлт орчлонгийн элгэнд намуухан урсдаг юм.
Газраар алхаж явсан мөрийг нь өөр хүн гишгэж
Гараараа илбэж үзсэн мөчрийг нь өөр хүн тордоно.
Гагцхүү эргэж ирэхээр явсан хүнийг харуулдан хүлээж
Газар дээрх одод шөнийн чимээгүйд сэрүүн хононо.
Үлгэр домог хэлэлцэн, гал тойрон суухдаа хүмүүс
Үнэнийг худлаас ялган, хуурын эгшгээр аялгуулж
Үүрд одсон хүмүүс өөрсдийнх нь сэтгэлд эргэн ирж
Үдшийн цаг дуунд амилан амьдарч байгааг мэдэрнэ.
Өдөр, шөнийн агсам цагаан морьдыг хөлөглөн
Өргөн орчлонд довтолгож яваа хүмүүсийг би үзнэм.
Өглөө эртийн нугад цэцэг түүж яваа охины
Өлмийд нь шүүдэр болж гялалзах мөрөөдлийг биширнэм.
Өөрийгөө шатааж, бусдыг гэрэлтүүлсээр дууссан
Өнө эртний Бруно бүрэнхийд хаалга нээн орж ирнэ.
Босгоны дэргэд чимээгүй зогсож, нөмрөг нь унжина
Бодлогширсон нүднээс нь хоёр од гялтганан унах шиг...
Мянга мянган жилийн цаанаас хүмүүс эргэн ирж
Мөнх номын хуудаснаас бидэнд үгээ шивнэж байна
Гар дээрх номоор амилан бодолд минь амьдрагч хүмүүсийн
Гайхамшигт туяа намайг дотроос минь гийгүүлнэм.
Алга болсон хүмүүсийн дурсгал-үргэлжлэл бид нар юм!
Амьд яваа цагтаа юутай ч зүйрлэшгүй хөшөө нь бид юм!
Гэрэлт орчлонгоос одогсод биднээр дамжин эргэнэ.
Гэгээн наран доор тэд урьдын адил амьдарна...
1999.10.16
Г.Мэнд-Ооёо "Дашбалбарын хайрлахуйн тарни"
ДАШБАЛБАРЫН
ХАЙРЛАХУЙН ТАРНИ
Нэг.
Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх
Жигжидийн зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз
барьсан юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас
ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой ажлаасаа
ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж хэвтэнэ. Шингэж
буй нарны сүүлчийн туяа үнээн зэлэн дээр аргалын цэнхэр утаатай нийлэлдэн,
улбар хөхөлбий манан татна. Үхэр тугал, мөөрөлдөн, хүүхдүүдийн цовоо дуу
тэнгэрт хадна. О.Дашбалбарын тэр орой бичсэн шүлэг нь
Салхиар ганхах цагаан
өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
хэмээн эхэлдэг юм.
Энэ мөр түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон
эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ
мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм.
Subscribe to:
Posts (Atom)
No comments:
Post a Comment