Sunday, December 27, 2015

Бидний цаг vед олдсон аймшигтай амьтад

Огноо:2011.04.30, 12:32 Төрөл:Амьтад
Бидний амьдарч буй дэлхийд сонин хачин гаж зvйлс дуусашгvй гэдгийг бид бvгд л мэдэх болсон. Интернэт гэдэг холбоо харилцааны шинэ эрин гарч ирсэнээр дэлхийн єнцєг булан бvрт болж буй vйл явдал, сонирхолтой зvйлсийг тэр дор нь л мэдэх болжээ. Тэгвэл одоо та бvхэндээ интэрнэтээр олныг шуугиулж байсан аймаар ч гэмээр гаж сонин амьтадын талаар сонирхолтой баримтыг дэлгэх гэж байна. Хэрвээ та энэ мэдээллийг шєнє орой ганцаар vзэх гэж байгаа бол хэрэггvй гэж зєвлєе. Энд гарах баримт видео бичлэг яг vнэн эсэхийг би хэлж байна. Одоо болтол эдгээр амьтадын талаар судлаачид маргаантай байдаг бололтой. За ингээд vлгэр домогт л гардаг дотор арзайлгаж, толгойтой vс босгосон амьтадын тухай нийтлэлээ vзэцгээе.

Бидний цаг vед олдсон аймшигтай амьтад
z


Луизианы аймаар амьтан

2010 оны 12 дугаар сарын 10-нд Луизианы Бервик хотын орчимд бугын анчдын тавьсан ажиглалтын камер хvнтэй тєстэй хачин жигтэй амьтныг тод томруунаар дvрсийг нь буулгаж авчээ. Энэ аймаар амьтны фото зураг мэдээнд тавигдаж интернэтийн сvлжээний хэлэлцvvлэгийн сэдэв хvртэл болжээ.




Хожим нь хоёр компани энэ амьтныг вирусны рекламны нэг хэсэг байсан хэмээн мэдэгджээ. Playstayton: Энэ бол манай компаний Resistance 3 гэдэг тоглоомны нэг хэсэг. Аймаар амьтны нэрийг Грим гэж нэрлэдэг хэмээн нотлохыг оролджээ.







Энэхvv аймаар амьтны зурагтай тодорхой бус шалтгаанаар холбоотой єєр нэг видео байна. Энэ видео Испаний «хєсєр унасан бурхан» гэсэн нэртэй. Эдгээр амьтад єєр єєр боловч нэг тєрлийнх гэж хvмvvс vзэж байна. Энэ аймаар амьтан кадрт 0:45 орчим секундэд vзэгдээд алга болдог. Доорх видео бичлэгээс сайн хараарай.




Монтаукийн мангас




2008 оны 7 дугаар сарын 23-нд Нью-йоркийн наран шарлагын газарт хvvхдvvд ийм дvрстэй амьтны цогцос олжээ. Орон нутгийн шар хэвлэл, интернэтээр энэ олдворыг уг газраас холгvй орших засгийн газрын мэдлийн мал эмнэлэгийн туршилтын шинжлэх ухааны тєвийн vр дvн ийм болов хэмээн зарлаж байв. Зарим эх сурвалж vvнийг манай гариг дээр амьдарч байсан сvvн тэжээлтнийг амьдаар нь гарган авах гэсэн оролдлого хэмээн хvртэл vзэж байв. Гэвч шинжээчид хэлэхдээ: энэ бол хагас ялзарч эхлэж буй элбэнхийн цогцос гэж байв.


Мексикт олдсон харь гаригийн хvvхэд



2007 оны 5 дугаар сард vл таних нисдэг биет vргэлж ажиглагддаг мексикийн Метепек гэдэг газар амьдардаг фермер Марио Морено Лопес харх барихаар тавьсан урхиндаа хvнтэй тєстэй амьтан амьдаараа орсон байгааг олж харжээ. Энэ амьтныг гурав дахь цохилтоор нам дарж авсан хэмээн тэрбээр ярьжээ. Энэ амьтан 70 сантиметр урттай байжээ. Асуудалд хойрго ханддаг хvмvvс vvнийг сармагчингийн vсгvй халзан зулзага байна гээд бvр шинжилгээ авчээ. Энэ явдлаас хойш єнєєх фермер машин дотроо хэт єндєр температурт шатаж vхсэн бєгєєд судлаачид vvнийг vл таних нисдэг биет буюу харь гаригийнхан єєрсдийн зулзагыг алсны тєлєє хонзонгоо авсан хэрэг хэмээн тайлбарлаж байна.




Блю-Хилл буюу Горлумын аймшиг





Энэ амьтан 2009 оны 9 дvгээр сарын 17-нд Панамын Селло Азул хэмээх загасчдын сууринд олджээ. Нутгийн жаалууд энэ амьтан агуйгаас гарч ирээд хvvхдvvдийг хєєж эхлэхэд тэд тvvнийг чулуугаар цохиж алсан гэжээ. Шинжээчид vvнийг эрс няцааж, энэ бол vсгvй халзан, нарнаас болж хєєж томорсон залхуу амьтан байна. Ийм амьтан хvvхдvvдийн араас гvйнэ гэдэг боломжгvй гэжээ. Гэсэн ч интернэтийн ачаар энэ амьтны тухай мэдээ дэлхий даяар тарж амжжээ.




Тайландчууд “бурханы” амьтныг оршуулж байна



2007 онд Таиландад болсон оршуулах ёслолыг харуулсан цуврал зураг 2010 онд дэлхийн олон блог, нийгмийн сvлжээгээр цацагджээ. Энэ амьтан бурханы домогт гардаг амьтантай тєстэй. Цагаан нунтаг бодисоор бvх бие нь цацагдсан. Асуудалд хойрго ханддаг хvмvvс vvнийг vхмэл тєрсєн, гаж хєгжилтэй тугал хэмээн нэрлэж байв. Зарим шvтлэгтэй хvмvvс энэ амьтаны толгойг хараад жам ёсноос дээгvvр амьтан хэмээгээд оршуулагдах хувьтай хэмээжээ. Энэ талаар бид та бvхэнд хvргэж байсныг санаж байгаа байх.







Чилийн хvн дvрст амьтан




2002 оны 10 дугаар сард Чилийн иргэн Хулио Карреро бутан дунд 7,2 сантиметр урттай жижигхэн гуманоидыг (хvн дvрст амьтан) олжээ. Тэр амьтан амьд, ягаан сарнай цэцгийн єнгєтэй байсан хэмээн Хулио ярьжээ. Зарим хvмvvсийн яриагаар энэ амьтан vхэхийнхээ сvvлчин агшинд гэр бvл, эхтэйгээ телепатик холбоо тогтож байсан байж магадгvй. Энэ амьтныг vхсэний дараа бие нь муми шиг болж, хэд хоног бvлээн байсан гэжээ. Мал амьтны эмч нар энэ амьтныг хулганы тєрлийн амьтан гэж vзжээ. Гэхдээ энэ амьтны шvдний хэлбэр єєр, гуманоид гэхээр сvvлтэй болчихоод бvр гайхашралд оруулаад байгаа гэнэ.


Чупакабра



«Чупакабра» гэдэг энэ vгийг испани хэлнээс орчуулбал: ямааны цус сорогч домогт, баригдашгvй  хэмээсэн утгатай аж. Домогт гардагаар «Чупакабра» хонь ямааны махыг идэлгvйгээр цусыг нь сордог. Энэ амьтныг эдvгээ бид Пуэрто-Рикод олонтаа харж болно.  




АНУ-ын Техас мужид энэ амьтныг vржvvлдэг. Гэтэл Техас мужид жижиг малыг нядлахыг хориглодог мєртлєє тахиаг ихээр нядалж хvнсэнд хэрэглэдэг гэхээр зєрчилтэй байгаа биз.



Анх «Чупакабра»-гийн тухай 1970-аад оны vед ярьж, 1990-ээд оны эхээр интернэтэд мэдээллэх болсон тvvхтэй. Залхуу пуэрторикчуудыг бодвол техасын эрэлхэг фермерvvд чупакабраг нэг дор гурвыг хvртэл буудаж агнадаг аж.

2004, 2007 онд vхсэн «Чупакабра»-г нохой болон хєгшин чонотой андуурсан тохиолдол гарч байжээ. 2000-гаад онд чупакабрууд далайг гатлаж Украинд vзэгдэх болжээ. Украин дахь «Чупакабра»-гийн хувилбар амьтан имж шиг хойд хєл дээрээ vсэрч, ялам модны амтыг их таашаадаг байжээ.




Челябинск дэх харийн авгалдай






Интернетэд мэдээ нь их цацагдсан энэ амьтныг анх барилгачид усан дотор байхад нь олжээ.  Энэ амьтан илд гэмээр сvvлтэй. Челябинскийн усанд урьд ємнє байдаггvй, тэгээд хаанаас ирснийг мэдэх хvн алга. Энэ тохиолдол эхнийх биш. Доорх бичлэг дээр Волховд москвагийн жуулчид руу дайрсан бас нэгэн илд сvvлт байна.




Эрхvvд олдсон харь гаригийн амьтан



Энэ амьтны сэг Орост Буриадын бvгд найрамдах улсын Кабаны районы Каменск тосгонд олдсон. Тахианы арьсанд боосон гар хийцийн хvvхэлдэй байжээ. Vvнийг тосгоны жаал хvv хийсэн хэмээн «Комсомольская правда» сонинд бичжээ.


Мэдээ нэмсэн: Xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
post.title
Амьдралын төлөөх тэмцэл
4 420

Канадад ийм том чоно агнажээ. ”Twilight” уу? эсвэл бодит уу?

2012 оны 12 сарын 12
Канадын Манитоба хэмээх газраас 25 км орчимд нэгэн анчин 60 кг орчим жинтэй аварга том азарган чоно авлажээ. Тэрбээр зургуудаа фэйсбүүктээ тавьсан нь орон даяар хурдтай тархаж байна.
1
1
1
1

Монголын тэргvvн 10 баян

Огноо:2008.12.10, 13:18 Төрөл:Дотоод мэдээ
Хоёр сая зургаан зуу гаруй Монголчуудын хамгийн баян хvн нь хэн бэ гэсэн асуултын хариуг хvн бvхэн мэдэхийг хvсдэг. Тэгвэл энэхvv асуултын хариу гарчээ. Монголын толгой баянчуудыг 200 сая ам.доллараар хэмжигдэх хєрєнгєєр УИХ-ын гишvvнЛу.Болдтэргvvлсэн байна. Тэрбээр Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бvлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн єндєр, хамгийн vнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мєн Лу.Болдынх...

Монголын тэргvvн 10 баян


Яаж баяжсан тvvхээс
Лу.Болд оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. Ардчилсан хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байхдаа М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бєгєєд компьютерийн наймаанаас нэлээдгvй ашиг олж тvvгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар єссєн бєгєєд одоо Монгол Улсын хэмжээнд эхнээсээ хоёрт ордог банк. Бас Бодь групп нь хамгийн том саалийн vнээ гэсэн vг. Бодь групп нь нэг хэсэгтээ мєнгє угаасан, Монголд цємийн хаягдал булах гээд.

Нэг vе Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн олон хэргvvдэд орооцолдож ихээхэн хэл амтай байлаа. Гэвч эл хэл ам аажмаар намжсан юм. Голомт банк нь 2004 онд Монголын шилдэг банкаар шалгарч байсан. Мєн хамгийн сайн менежменттэй банк бєгєєд нийт актив нь 200 тэрбум тєгрєгт дєхєж яваа. Удахгvй Монголдоо толгой цохих банк болох магадлалтай гэсэн.




УИХ-ын гишvvн асан Д.Туяа
УИХ-ын гишvvн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишvvн асан Д.Туяа 100 гаруй сая ам.долларын хєрєнгєтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо тєдийгvй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй vед “Эрдэнэт” vйлдвэрийг удирдаж, хєл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нєхєрлєж явсан домогт ноёнтныг монголчууд vгvйлж, эмгэнэн дурссаар байдаг.
Нєхрийнхєє ажил албыг залгамжилж vлдсэн хатагтай Д.Туяа хvvгийн хамт тєрийн албанд зvтгэж яваа ч, бизнесээ єргєжvvлж, хотын тєвд гоёмсог байр сvндэрлvvлж, “Капитрон” хэмээх євєрмєц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа юм. Хууль тогтоох байгууллагад ажилладаг тєрийн тvшээ эрхэм хатагтай бизнес, аж ахуйн vйл ажиллагаа удирдаж явуулдаг аж. Харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нvдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хєрєнгєєрєє аман хvзvvддэг УИХ-ын гишvvн Д.Туяа хотын тєвд долоон єрєє байранд амьдардаг байна.

Тvvний нєхрийн талаар хvн бvхэн мэдэж байгаа. Туяа гишvvн нєхрєєсєє 20,0 сая ам.долларын хєрєнгє євлєж аваад гадаадын банкинд байршуулсан хэмээн ярьдаг. Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт vйлдвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн vнэн дээр тоглож улсын хєрєнгє дундаас нь гайгvй ашиг олсон юм. Одоо хvртэл Отгонбилэг захирлын vvсгэсэн энэхvv бизнесийг нэгэн эрхэм атган суугаа гэнэ.




Гуравдугаарт Ж.Оджаргал
Монголын арван баяны эхний гуравт “MCS” группын ерєнхийлєгч Ж.Оджаргал бичигдсэн байна. Тэрбээр 50 гаруй тэрбумаар тооцогдох хєрєнгєтэй гэж яригддаг байна, “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхсоор байгаа юм. Тус группээс “Анун”, “Анунгоо” тєв єргєн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж явуулдаг. Залуу бизнесмен “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг аж. “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хvч, дэд бvтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд болох “Coca cola” ундааг vйлдвэрлэх эрхийг дєрвєн сая доллараар худалдан авснаар монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хvvдийн хамт амьдардаг ажээ.




4-рт. “НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТЄХ-нд шууд єгєв. Мєн “Капитрон” банкинд ихээхэн хєрєнгє оруулсан нэгэн.




5-рт. “Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Тvvний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнvvдээс хамгийн нээлттэй, илэн далангvй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггvй нь гайхмаар. Тэрээр хотын тєвийн хоёр єрєє байранд, гэргий гурван хvvхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум тєгрєгєєр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын vнэтэй хєгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая тєгрєгийн ашиг олсон гэнэ.

Яаж баяжсан тvvхээс
Энэхvv нєхєр анх багаасаа бизнес хийсэн хvн. Тvvнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн єндєр vнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд vнээр єєр єнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хvн бєгєєд хуучин нийгмийн vеийн хамгийн том хувийн ємчтєн байсан байгаа юм. Энэ хvн улс тєр лvv ороогvй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол єдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хvн гэж би боддог юм.




6-рт. “Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хєрєнгєєр 6-рт бичигддэг. Улсын тєсєвт жил бvр 3-4 тэрбум тєгрєгийн татвар тєлдєг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 єрєє сууцанд амьдардаг.

Яаж баяжсан тvvхээс
Энэ хvн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нєхдийн хамт єєрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн vед Сайд нарын зєвлєлийн гишvvн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган тєгрєгийн зээл авсан бєгєєд энэ нь тус хоршооны цаашаа єсч хєгжих гол эх vндэс нь болсон. Алтны маш их нєєцтэй уурхайнуудын хvчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сvvлийн жилvvдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нєгєє улс тєр, хэрэгтэй хэрэггvй баахан хєрєнгє оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний єртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нєєц болох халаасанд нь буй ашиглаагvй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.




7-рт. “Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есєн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хvнд Монголын бvх аймагт алтны vндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нєєц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сvvлийн vеийн тоног тєхєєрємжєєр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, vзмэрч ажиллуулж алтны ордыг илрvvлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа vйлчилгээний “Цэцэг” тєвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй гэгддэг.




8-рт. “Алтай трейдинг” компанийг vvсгэн байгуулагч, УИХ-ын гишvvн С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, “Скай” худалдааны тєв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хєрєнгє оруулсан. Мєн “Бороо гоулд” алтны уурхайд чамгvй хєрєнгє оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 єрєє байранд эхнэр, таван хvvхэдтэйгээ амьдардаг.




9-рт. 28 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй “Оюуны ундраа” группын ерєнхийлєгч С.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг тvvний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа vйлчилгээний томоохон тєвvvд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй УИХ-ын эрхэм гишvvн Сансар хороололд 4 єрєє байранд тун даруухан амьдардаг.




10-рт. “Женко” групын ерєнхийлєгч Х.Баттулгыг оруулсан байна. Ноён Баттулга 22 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг vндэсний томоохон vйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгvvрийн сvлжээ ноён Баттулгын ємч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишvvнийх 11-р хороололд найман єрєє байранд эхнэр, дєрвєн хvvхдийн хамт амьдардаг.

Яаж баяжсан тvvхээс
Мєн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бєгєєд гадаадад тэмцээнд явахдаа хvртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Тvvнд мєнгєний амтыг мэдрvvлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зєєж борлуулсан, мєн Гvржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм. Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгvй их мєнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хvртэл тэр анх монголд байгуулж байсан. Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК , Худалдаа Хєгжлийн Банк, Хаан хvнс, C1 телевиз зэрэг монголын vндэсний томоохон компаниуд тvvнийх бєгєєд тvvнд хийж vзээгуй бизнес Монголд хуруу дарам цєєн. АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хvртэл тvvнийх. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн vйлдвэр нь тvvний бусад бизнесээ дэмжих саалийн vнээ болж єгдєг гэж сонссон юм байна.



Номингийн Баярсайхан
Ардчилалын салхи vлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил єнгєрч байсан энэ vед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шvтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мєнгє гуйжээ. Энэ vед нь аав /Шагдарсvрэн УИХ-ын гишvvн асан/ нь тухайн vеийн валютын дэлгvvрvvдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зvйл зарж гайгvй мєнгє олдог байжээ. Аав нь єєрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хvvдээ єгєєд буцааж єсгєж єгєєрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч vзэж. Тэгээд євчтэй хэвтрийн ээж, хєгшин аавынхаа цуглуулсан мєнгийг буцааж яаж єгєх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгvvрээр ороход тэнд Монголд их vнэтэй байдаг нєгєє электрон бараанууд маш хямдхан vнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бvгдийн хайрыг булаасан охин байсан бєгєєд энэ охины буянаар энэ компани єдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгvvрийн хяналтын багцыг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шvvрсэн хэрэг болсон юм даа.



Бридж группын Ганхуяг
Энэ хvн Японд дээд сургууль тєгсєж ирсэн соц-ын vеийн анхны монгол оюутнуудын нэг юм. Монголд ирсэн даруйдаа Говь ХК -нд ажиллаж байсан бєгєєд эндээс ноолуур хэмээх бизнесийн vнэрийг авсан. 1990 оны эхээр цуг японд тєгсєж ирсэн хэсэг нєхдийн хамт орчуулгын товчоо нээсэн. Энэ товчооноосоо анхны мєнгєн хуримтлалаа олсон бєгєєд цаашаа ноолуурын бизнес эрхлэх болсон. “Говь”-ийн боловсруулсан ноолуурыг Япон, Европын орнуудад худалдаж тоймгvй их ашиг олж байсан. Улмаар Бридж ХХК -г хамтарч байгуулаад удалгуй єєрєє захирал нь болсон. Бридж групп нь бизнесийн хэд хэдэн салбарт vйл ажиллагаа явуулдаг бєгєєд гол ашгийн эх vvсвэр нь ноолуурын ганзагын наймаа гэж байгаа. 9-р сарын 11 – ний алдарт хэрэг явдлаар хамгийн том шаталт амссан боловч vvндээ нэг их алзаагvй гэж байгаа. Говь ХК-ны хувь эзэмшигч.


Монголын топ баячуудаас єєр хvмvvсийн талаарх мэдээлэлийг хvргэе. Эдгээр хvмvvс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их мєнгєтэй болж чадсан хvмvvс байгаа юм.

Нэр нь Х
Энэ хvн зvгээр л нэг жирийн албан хаагч байсан бєгєєд Монголын нэгэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тvvнд нэг хуучин танил нь 40 сая тєгрєгєєр хаана ч байдаг юм вэ нэгэн том обьектийг худалдаж аваач гэсэн саналыг тавьсан юм байна. Мань хvнд ямар ч мєнгє байгаагvй ч гэсэн очиж vзээд авмаар санагджээ. Тэгээд нэгэн найзаасаа байраа барьцаанд тавиад 40 сая тєгрєг зээлж авсан байна. Мэдээж авгай нь боож vхэх дєхсєн юм байна лээ. Энэ vед Солонгост ажилладаг дvv нь тэдний эзэд нь Монголд тахианы аж ахуй байгуулахаар сонирхож байгаа. Удахгуй Монголд очих гэж байгаа, та єєрт байгаа нєгєє барилгаа vзvvлээч гэж ээ. Нєгєє эр дvvгээсээ эзэд нь яг ямархуу барилга сонирхож байгааг сонсоод дахиад нєгєє найзаасаа 30 сая тєгрєг зээлж аваад барилгаа шувууны фермэрхvv болгож тохижуулсан байна. Тэгээд нєгєє Солонгосууд ирээд барилгыг нь vзээд шууд 250,0 мянган ам доллар єгєєд авсан гэж байгаам даа. Одоо энэ хvн мєнгєє банкинд хадгалуулчихаад хvvгээрээ амьдарч байгаа сурагтай.
Анх би vvнийг сонсоод итгээгvйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хvнээс єєрєєс нь сонсоод итгэсэн дээ.

Дэлхийн хамгийн аюултай 10 амьтан

Огноо:2011.11.18, 22:59 Төрөл:Амьтад
Манай гаригийн шим ертєнцийн есєн зvйлийн амьд бодгалиудын дотроос хvн бидний эрvvл мэнд, амьд явах эсэхт хамгийн их нєлєєтэй, хамгийн аюултай 10 амьтны талаар мэдээлэл танд илvvдэхгvй гэдэгт итгэлтэй байна. Зарим хvмvvс говийн баавгай, мазаалайг хєєрхєн л гээд байдаг, зааны тугалыг эгдvvтэй л гээд байдаг, гэтэл амь насанд нь vнэхээр аюултай 10 амьтны нэг эсэхийг мэдэлгvй л явж байдаг шvv дээ. Тvvнчлэн хєнєєлтэйгєє тулвал бvх амьтан битгий хэл амьгvй биет хvртэл аюултай, арга эвийг нь олвол бvх зvйл ивээлтэй гэдгийг бас дурьдах нь зvйтэй байх.

Дэлхийн хамгийн аюултай 10 амьтан


10. Баавгай

Ихэнхи хvvхэлдйн кино, vлгэр домог дээр баавгайг хамгийн сайн нєхєр мэт дvрслэх нь бий. Харин жинхэнэ зэрлэг байгаль дээр бол байдал эрс тэрс ялгаатай байдаг ажээ. Хамгийн сайн дасгаж тэжээсэн баавгай хvртэл эзнийгээ унтаж байхад нь нvvрнийх нь ялааг vргээх гэж байгаад толгойг нь бяц алгаддаг учраас л тvvнийг хамгийн аюултай 10-дахь амьтанд оруулсан биз ээ.




9. Акул

Бид хvvхэд наснаасаа л аварга махчин загас гээч амьтнаас айж єссєн билээ. Арга ч vгvй биз дээ далайн мангасын хурц шvднvvд, аманд нь наалдсан цустай єчнєєн олон кино бидний ой санамжинд хадгалагдсан шvv дээ. Мэдээж аварга загаснууд бол зарим кинон дээр гардаг шиг дээд зэргийн хорон санаатай аймшгийн алуурчид арай биш ч гэсэн нэг биш нэлээн хэдэн хvний утсан улаан аминд торох юмгvй хvрч чадах араатан гэдэг нь мэдээж юм.




8. Далайн залхаг

Далайн залхагнууд бол харахад нvд алдмаар vзэсгэлэнтэй хэдий ч дээд зэргийн аюултай, аймшигтай бодгалиуд юм. Хамгийн том биетэйгээсээ авахуулаад чигчий хурууны хумсны толио ч хvрэхгvй жижигхэн хvртлээ бvгд аюултай учраас далайн залхаг нь энэ жагсаалтын 8-рт орж байна. Тэдэнд хvрсэн амьд биет бvхэн мэдээ алдаж, шим шvлтээ соруулан, бvрхvvлд нь хумигдан таалал тєгсєх тавилантай.




7. Усны vхэр

Ихэвчлэн Африк тивийн газар нутгаар аж тєрдєг догшин хэрцгий усны vхэр нь хуурай газар, ус хоёрт зэрэг аж тєрєх чадвартай аварга биет юм. Тvvний ам нь 4 feet (1,2 метр орчим) нээгддэг бєгєєд тємєр лантуу шиг хазалттай.




6. Заан.

Заан хэдий ухаалаг, нєхєрсєг гадаад тєрх, зан араншинтай амьтан тєдийгvй урт удаан, амар амгалан амьдралын бэлэгдэл ч гэсэн дургvй нь хvрсэн vедээ ямар ч урьдчилан тааварлах нєхцєлгvйгээр хvнрvv дайрдаг юм байна. Тэр ч битгий хэл 15 жил дэргэд нь байсан хамгийн дотны сургагчаа хvртэл юу ч болоогvй мэт хєнєєж орхих нь энvvхэнд гэнэ.




5. Матар

Африк болон Австралийн газар нутагт элбэг тохиолддог энэхvv амьтан нь Дэлхий дээрхи хамгийн аймшигтай махчдын нэг яах аргагvй мєн билээ. Тэрээр гайхмаар хурдан хєдєлж, алмайрмаар их хvч гаргадаг тєдийгvй амандаа зуусан л бол ахиулж хазна уу, гэхээс суллаж мэддэггvй амьтан юм.




4. Том муужгайнууд

Арслан, бар, ирвэс, шилvvс мэтийн муурны тєрлийн араатнууд нь энэ жагсаалтын 4-рт орж байна. Тэдний гvйцэгдэшгvй хурдтай хєл нь ямар ч хурдан “олзыг” хоромхон зуурт гvйцээд хутганаас хурц шvднvvд нь хэсэгхэн хугацаанд тасчин хаях болно. Тиймээс та тэдэнтэй таарвал эргэж хараад гvйх замыг хэзээ ч битгий сонгоорой. Харин тэр даруйдаа зогсоод, хичнээн аймшигтай санагдсан ч гэсэн нvдрvv нь харж, тэднээс илvv том болж харагдахын тулд хvрэмнийхээ энгэрийг дэлгэж, томруулах хэрэгтэй гэнэ.




3. Хилэнцэт хорхой

Дээр дурьдсан араатнуудаас биеийн хувьд хамаагvй жижиг хэдий ч, хилэнцэт хорхой нь энэ жагсаалтын 3-рт орж байна. Тэрээр єєрийнхєє оршин амьдардаг газраас хол байх тусмаа илvv хєнєєлтэй хор ялгаруулдаг гэж тэмдэглэгдсэн байдаг ажээ.




2. Хорт могойнууд

Могойнууд дундаас 450 орчим тєрєл нь хортой, тэдгээрээ 250 нь vхлийн хортой байдаг аж. Ихэвчлэн Африк, Ази болон Хойд Америкийн нутгуудаар хамгийн хортой могойнууд аж тєрдєг байна. Нэгэнт могойнд хазуулсан л бол хор нь таны бvхэл биеэр тєд удалгvй тархдаг аж.

Ингээд таны амьсгаа даран хvлээж байсан мєч буюу, Дэлхий дээрхи хамгийн хєнєєлтэй амьтан бол....



1. Шумуул

Таныг ямар нэгэн нууцлагдмал, бас том биетэй араатныг хvлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл энэ хорвоо дээрхи хамгийн аюултай алуурчин бол халдвар тээгч халуун орны шумуул юм. Шумуулны хазалт загатнаж, хавдахаас цаашгvй гэж дутуу vнэлэх хэрэггvй. Учир нь энэ амьтны vзvvртэй нарийхан хошуу л маш олон тєрлийн vхлийн аюултай халдварт євчнvvдийн шалтгаан болдог учраас хvн тєрєлхтний хувьд хамгийн аюултай бодгаль нь шумуул болж байгаа юм. Хумхай, заанжих євчин, шар, гох хорхойтох зэрэг євчнvvд шумуулаар дамждаг байна.

Wednesday, February 12, 2014

Дарьгангын уудам талд таныхаа гараас хөтлөн олонтаа алхсан даа

Тэр үед би дөрөв юм уу тавтай байлаа. Аав Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байх үед эгч, дүү  бид гурав ээжийн хамт аймгийн төвд өвөөгийн хашаанд амьдардаг байв. Ээж аймгийн эмнэлэгт ажиллана. Зуны амралтаараа аавыг ирэх үеийг хоног өдөр тоолон хүлээдэг байж. Байнга аав дээрээ очих тухай ярьдаг бидэнд амласан амлалтаа биелүүлэх гэж авга эгч нар маань "Москва авч явна" гээд аймгийн төвийн "урт цагаан" гэх дэлгүүрт аваачиж эгч бид хоёрын зургийг татуулсан нь одоог хүртэл миний ажлын ширээн дээр байна.

Удалгүй зун болж аав ирлээ. Өчнөөн удаан хүсэн хүлээсэн мөч... Цав цагаан пиджак костюм, цагаан гуталтай аавыг хараад өөрийн эрхгүй бишүүрхэж, харц буруулан чимээгүйхэн энгэрт нь зүүгдсэнсэн. Аавын авч ирсэн бэлэг сэлт, бохь, чихрийг хойд айлын 10 гаруй настай "аматан" ах, түүний дүү охидод үзүүлж гайхуу­лах, тараахаас хамгийн их таа­шаал авдаг байв. Аймагт байх үедээ гадуур гарахдаа намайг байнга дагуулж явна. Ойдов ахын урланд очих, Шагдарсүрэн эмчтэй гадуур алхах гээд байнгын дагуул нь байв.

Аав ирээд хэд хоносны дараа орос жуулчдад орчуулга хийхээр Дарьгангаар явахдаа намайг дагуулж явав. Шөнө дунд автобус шаварт сууж, эзгүй хээр ээрэм талын дунд хаашаа ч үгүй болж зогсов. Тэр олон гадаадын жуулч­дыг хариуцаж явсан болохоор аав ямар нэг шалтгаанаар орой нь дайраад өнгөрсөн айл руу явах хэрэгтэй болсон байж. "Ойрхон байдаг айл руу аав нь очоод ирье. Миний хүү энэ жолооч ахтайгаа хамт байж бай" гэх нь тэр. Би ч харь хэлт олон хүмүүс, танихгүй жолооч­той хамт үлдэхгүйн тулд аавын хувцаснаас зуураад хамт явна гээд тас гүрийчихэв. Хэсэг ятгасны эцэст аав намайг авч явах болж би ч аавын гараас хөтлөн хамт алхаж гарлаа. Дарьгангын уудам талд энд тэнд гэхийн тэмдэггүй, алхаж буй газраа олж харахгүй шахам шөнө, урдаа байгаа хадыг ч очоод мөр­гө­чихмөөр түнэр харанхуй дунд аавын гараас хөтлөн урагшилсаар. Гайхалтай нь би юунаас ч айхгүй байлаа. Харин ч илүү сонирхолтой санагдаж, том эр болсон шиг бодогдож аавынхаа хамт аюулыг сөрөн зах хязгааргүй уудам талд шөнийн түмэн оддын дор дулаан энгэрт нь тэврүүлэн уул мэт нөмөрт нь хоргодон явсан минь одоо мэт. Заримдаа өргөж, зарим­даа үүрч, хэсэгтээ хөтлөн явахдаа аав минь "Даарч байна уу, ядарч байна уу" гэж байн байн асууна. Үүр хаяарах үед жаахан жихүүцэж байсан ч даараагүй, ядраагүй гэж хариулж байсан минь сэтгэлийн тэнхээ өгсөн гэж сүүлд нь аав хүмүүст ярьдагсан. Үүр цайх үед нөгөө айлынхаа барааг харж билээ. Аавтай байхын жаргалыг, нөмөр, нөөлгийг хамгийн ихээр мэдэрсэн энэ дурсамж сэтгэлд хамгийн тод үлджээ. Нэг удаа намайг хичээлээ хийсэнгүй гэж зэмлэснийхээ дараа "Зэмлүүлэх аавтай байна гэдэг хичнээн их аз жаргал болохыг миний хүү ойлгох цаг ирнэ" гэж хэлж билээ. Үнэхээр зэмлүүлэх аавтай, загнуулах ээжтэй байх хорвоогийн эрхэм жаргал буюу.

... Хотод шилжиж ирээд бид Мэнд-Ооёо ахынд хэсэг амьдраад хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойно байранд оров. Тэнд миний хүүхэд нас яруу найрагчдын цуг­лаан дунд өнгөрөв. Долоо хоног бүр шахуу найрагчдын цуглаан манайд болдог байлаа. "Гал" нэгд­лийн­хэн гээд ааваас гадна яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, Д.Цогт, Б.Сундуй, Я.Баатар, Ш.Гүр­базар, Л.Мягмарсүрэн, Ж.Саруул­буян, Ж.Оюунцэцэг, Ц.Ойдов, Ү.Хүрэлбаатар нар цуглан шүлэг найраг хэлж, гитар балбаж, дуулж хуурдан өнгөрүүлсэн олон оройг том өрөөнийхөө аль нэг буланд чимээгүй сууж ажигладаг байж. Ш.Сүрэнжав, Д.Цэдэв зэрэг ахма­дууд, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Ц.Хулан, Т.Содномнамжил, Хишиг-Ундрал, Батхуяг, Ням-Очир гэх мэт шавь нар нь байнга шавдаг байв. Дээр нь хөдөөнөөс аав, ээжийн ах дүү нар гээд манайх гэдэг айл байнга олны хөлд дарагдсан айл байж билээ. Тоо томшгүй олон шүтэн бишрэгчтэй одод яагаад ганцаарддагийг, ганц өрөө байр­тай хөдөөнөөс орж ирсэн залуу найрагч яагаад ийнхүү ойртон нөхөрлөсөн бүхнээ соронзон адил татдагийн учрыг хүний сэтгэлийн мөн чанартай холбон ойлгох бол­сон билээ. Үгээр бусдыг хуурч болно. Үгийн утганд түрхэн зуур автан ташааравч үнэн чанарыг нь сэтгэлийнхээ хаа нэгтээ мэдэрч байдаг тул саар нэгэнд магтуулавч алсдаа зайгаа барьж, сайн хүнд зэмлүүлэвч улам татагддаг буй заа. Аав минь өөрөө хүмүүст сэтгэлээ­сээ ханддаг болохоор хуурамч зан, дүр эсгэгчид дургүй байлаа. Гудам­жаар алхаж яваад танилтайгаа таарвал инээмсэглэн мэндлэхдээ гэнэт хачин их аз жаргалтай сэтгэл хангалуун болдгийн учрыг нь би хожим ойлгож билээ. Зөрж өнгөрөх танихгүй өвгөнтэй мэндлэхдээ хүртэл сэтгэлээсээ инээмсэглэн гар барих аавынхаа сэтгэлийн хөгийг

"Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор 

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном" гэсэн шүлгийн мөрүүдээс ухаарч билээ. Хайр энэрэл дүүрэн сэтгэлээс хэлсэн үг, үйлдэл бүр бусдын сэтгэл зүрхийг удаан хугацаанд дулаа­цуу­лах гэрэл болон үлддэг гэдэгт итгэнэм.

Тал нутгаараа олон удаа таны­гаа даган аялахад тэнд ургасан ганц мод, сэвшээ салхи, хөхөмдөг уулс, ногооны үнэр, ер байгалийн бүх үзэгдлийг хичнээн ер бусын гайхамшигтай болохыг сэтгэлд хоногштол магтан "Хүн аз жаргал, газар дэлхийд дасчихаад алхам бүрд тохиолддог, агшин бүр жар­гаах ёстой сайхан юмнуудаа мэд­рэхээ больдог бол сохроос ялгаа юун?" гэдэгсэн.

Аав минь та зөрж өнгөрөх хүмүүс, буурал эмгэн, газар тэнгэр, нар, од, ном, хайр, эх орон, шувууд, ой мод, яруу найраг, инээмсэглэл, зөөлөн харц, усны урсгал, бороо, цас, сарыг шагнал гэж мэдэрч аз жаргал болгон хувиргах шидтэй байжээ. Та хүслийн боол бололгүй хүсэж, аз жаргалыг эд хөрөнгө, эрх мэдлээр төсөөлөн шунаж амьдра­лаа үрэлгүй, өвснөөс, чулуунаас, энгийн бүхнээс аз жаргалыг мэдэрч амьдарсан жишээ байж.

"Аж төрөхийн цагт инээж наадаж явлаа

Алга болохын цагтаа би бүхнийг үлдээнэ

Газар дээрээс би юу ч авахгүй, ирсэн шигээ нүцгэн явна

Гарцаагүй үр ач минь та нартаа л үзсэн бүхнээ үлдээнэ"...

... Энэтхэгт сурахаар явах таван хүүхдийн нэг болж сонгогд­лоо. Явах цаг дөхөх тусам байнга намайг гаргасан шийдвэрээ эргэж харахыг зөвлөж байв. Явахын өмнөх өдөр хүртэл дуудаж ирүү­лээд шийдвэрээсээ буцахад орой­тоо­гүй байгаа тухай хэлэв. Би ч заавал явна гэж зүтгэсээр явсан билээ. Одоо бодох нь ээ балчир хүүгээ хол газар эрдэм сургахаар явуулна гэдэгт сэтгэл нь их өвдөж байсан бололтой. Аавын бичсэн захиа бүрийг шимтэн уншдаг байв. Унших бүр шар үс босож, эрдэмд шамдах сэтгэл шулуудаж, урам зоригоор бялхдаг байлаа. Энэтхэгт сурахаар явахад минь надад зориу­­лан бичсэн "Үр хүүхэддээ хүргэх шүлэг" (Тэнгэр шиг бай) шүлэг нь хүний газар, аглагт сурч буй миний хувьд амьдрах, сурах эрч хүч авдаг амны уншлага, тарни болж байлаа. Өглөөний 6 цагаас үдшийн 12 хоёр цаг хүртэл өөр зүйл бодох завгүй шахам номын хуудас шарлатал эргүүлэн шант­рах, өвдөх, гэрээ санах бүртээ энэ шүлгийг уншиж тайвшрал, эрч хүч авдаг байлаа.

"Хамаг бүгдээр чамайг 

Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!

Хамгийн сайн хүмүүн гэж 

Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! 

Тэнэгүүд бүгдээр чамайг сургавч

Тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх ...

Тэврээд бүгдээр чамайг үнсэвч 

Тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх ...

Тэвчээр барагдаж,  нөхөд чинь орхивч

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан ...

Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч 

Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг ...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч 

Хан тэнгэр нурчихаагүй цагт, бүү зов!

Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч 

Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай! 

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч 

Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна. 

Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч

Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март! 

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч 

Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!

Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч 

Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай,

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай 

Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай

Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт

Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй! ... 

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай

Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ ...

Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч 

Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай! ...

Үр хүүхэддээ хэлсэн сургаал үгс, захиас бүрийг таныхаа харц, инээмсэглэл, өөрийн тань амьдар­сан замналаас хүү нь мэдэрдэг байсан. Хэлснээрээ амьдарч, хийс­нээрээ түмнийхээ сэтгэлд зул болон үлдсэн аав танаараа хүү нь бахархнам.

"Шаналал гуниг минь ерөөс миний хувийн юм биш ээ! Намрын өвсний шивнээ, орох борооны шиврээ, хүүгээ хүлээсэн эх, амра­гаа харуулдсан бүсгүй, ширээгээ алдсан эзэн, адуугаа эрсэн малчин надад цөм нэгэн адил. ... Аз жар­гал минь ч хувийнх биш...".

Ийнхүү аавыгаа дурсах болсон минь учиртай. Аав минь өчигдөр 57 нас хүрэх байлаа. Хайрт аавынхаа төрсөн өдрөөр дурсан дурсан суунам. Учир тохиолоор ч юм шиг их найрагч Р.Чойном бас энэ өдөр мэндэлсэн юм билээ.
Дашбалбарын ГАНГАБААТАР

Sunday, February 9, 2014

Сайхан мэдээ

 О.Дашбалбарын "Шидэт ертөнц", "Гунигт ертөнц", "Хүн ертөнц", "Бурханы ертөнц", "Монгол ертөнц"" хэмээх Таван боть ном дахин хэвлэгдэх сураг дууллаа. 2003 онд Дашбалбар сангаас эрхлэн хэвлүүлсэн уг таван боть өдгөө ховор номын тоонд ороод байгаа билээ. Шинэ цагийн болоод өмнөх хэвлэлтийг олж авч чадаагүй олон уншигчдад том бэлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр 2-р сарын 10 буюу Очирбатын ДАШБАЛБАРЫН төрсөн өдөр

Өнөөдөр 2-р сарын 10 буюу Очирбатын ДАШБАЛБАРЫН төрсөн өдөр.
***
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
Монгол нар алтлаг өнгөөр нүд гялбуулж
Миний Гангабаатар хүү шиг инээнэ.
Нар туссан шаргалхан уулсын чинь хормойд эрхэлье, эх орон минь
Нас буянаа хайрла, уулс минь…
Яруу эгшиг зүрхэнд шингээж үдшийн агаарт болжмор жиргэнэ.
Янжинлхамтай ханьсаж сэтгэлийн дотор алтан ятга эгшиглэнэ.
Хот айлын яндангаар суунаглах утаа
Холын уулсын бэлд цэнхэр хөшиг татаж,
Хонь ямаа майлалдан, үхэр мөөрөхөд тунгалаг агаар цалгина.
Үнэхээр сэргэлэн багачуудын цовоо дуун голын урсгалыг хөгжөөж
Үл мэдэгхэн сэвэлзэх сэвшээнд нарсны орой сортолзоно.
Өвс ногооны үнэртэй миний салхин сэтгэл
Үдшийн торгомсон агаарт ууснам … үлгэрийг би мэднэ!
Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар /Наран сум, Наранбулаг/

Энэхүү шүлгийн тухай түүний уран бүтээлийн анд, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “...энэ шүлэг түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм...” хэмээн нэгэнтээ бичсэн байдаг. Мөн тэрээр саяхан эмхэтгэн гаргасан бүх цаг үеэс дээжилсэн “Гурван зуун шүлэгт” хэмээх номондоо О.Дашбалбарын дээрхи шүлэг болон “Өөдрөг аяс” хэмээх хоёр шүлгийг сонгон оруулжээ.
ӨӨДРӨГ АЯЗ
Яруу найрагч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын гэгээн дурсгалд зориулмуу.
Нарт орчлонд хүн үхдэггүй юм
Намрын шувуу шиг буцаж ирэхээр нисдэг юм.
Униар татсан талын гүн рүү одож
Урин хаврын яргуй болж дэлгэрэхээр буцдаг юм.
Мөнх цэлийсэн тэнгэрийн цэнхэрлэгт нийлэн
Мөнхүү тэнгэр болж бидний дээрээс ширтдэг юм
Мөрөн голын хээ болж эцэс төгсгөлгүй мяралзан
Мөрөөдөлт орчлонгийн элгэнд намуухан урсдаг юм.
Газраар алхаж явсан мөрийг нь өөр хүн гишгэж
Гараараа илбэж үзсэн мөчрийг нь өөр хүн тордоно.
Гагцхүү эргэж ирэхээр явсан хүнийг харуулдан хүлээж
Газар дээрх одод шөнийн чимээгүйд сэрүүн хононо.
Үлгэр домог хэлэлцэн, гал тойрон суухдаа хүмүүс
Үнэнийг худлаас ялган, хуурын эгшгээр аялгуулж
Үүрд одсон хүмүүс өөрсдийнх нь сэтгэлд эргэн ирж
Үдшийн цаг дуунд амилан амьдарч байгааг мэдэрнэ.
Өдөр, шөнийн агсам цагаан морьдыг хөлөглөн
Өргөн орчлонд довтолгож яваа хүмүүсийг би үзнэм.
Өглөө эртийн нугад цэцэг түүж яваа охины
Өлмийд нь шүүдэр болж гялалзах мөрөөдлийг биширнэм.
Өөрийгөө шатааж, бусдыг гэрэлтүүлсээр дууссан
Өнө эртний Бруно бүрэнхийд хаалга нээн орж ирнэ.
Босгоны дэргэд чимээгүй зогсож, нөмрөг нь унжина
Бодлогширсон нүднээс нь хоёр од гялтганан унах шиг...
Мянга мянган жилийн цаанаас хүмүүс эргэн ирж
Мөнх номын хуудаснаас бидэнд үгээ шивнэж байна
Гар дээрх номоор амилан бодолд минь амьдрагч хүмүүсийн
Гайхамшигт туяа намайг дотроос минь гийгүүлнэм.
Алга болсон хүмүүсийн дурсгал-үргэлжлэл бид нар юм!
Амьд яваа цагтаа юутай ч зүйрлэшгүй хөшөө нь бид юм!
Гэрэлт орчлонгоос одогсод биднээр дамжин эргэнэ.

Гэгээн наран доор тэд урьдын адил амьдарна...

Tuesday, October 15, 2013

Өөдрөг аяз

Өнөөдөр энэ шүлгийг нь Өөрт нь зориулмуй. 
Очирбатын Дашбалбар
 
Өөдрөг аяз


Яруу найрагч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын гэгээн дурсгалд зориулмуу.


Нарт орчлонд хүн үхдэггүй юм
Намрын шувуу шиг буцаж ирэхээр нисдэг юм.
Униар татсан талын гүн рүү одож
Урин хаврын яргуй болж дэлгэрэхээр буцдаг юм.

Мөнх цэлийсэн тэнгэрийн цэнхэрлэгт нийлэн
Мөнхүү тэнгэр болж бидний дээрээс ширтдэг юм
Мөрөн голын хээ болж эцэс төгсгөлгүй мяралзан
Мөрөөдөлт орчлонгийн элгэнд намуухан урсдаг юм.

Газраар алхаж явсан мөрийг нь өөр хүн гишгэж
Гараараа илбэж үзсэн мөчрийг нь өөр хүн тордоно.
Гагцхүү эргэж ирэхээр явсан хүнийг харуулдан хүлээж
Газар дээрх одод шөнийн чимээгүйд сэрүүн хононо.

Үлгэр домог хэлэлцэн, гал тойрон суухдаа хүмүүс
Үнэнийг худлаас ялган, хуурын эгшгээр аялгуулж
Үүрд одсон хүмүүс өөрсдийнх нь сэтгэлд эргэн ирж
Үдшийн цаг дуунд амилан амьдарч байгааг мэдэрнэ.

Өдөр, шөнийн агсам цагаан морьдыг хөлөглөн
Өргөн орчлонд довтолгож яваа хүмүүсийг би үзнэм.
Өглөө эртийн нугад цэцэг түүж яваа охины
Өлмийд нь шүүдэр болж гялалзах мөрөөдлийг биширнэм.

Өөрийгөө шатааж, бусдыг гэрэлтүүлсээр дууссан
Өнө эртний Бруно бүрэнхийд хаалга нээн орж ирнэ.
Босгоны дэргэд чимээгүй зогсож, нөмрөг нь унжина
Бодлогширсон нүднээс нь хоёр од гялтганан унах шиг...

Мянга мянган жилийн цаанаас хүмүүс эргэн ирж
Мөнх номын хуудаснаас бидэнд үгээ шивнэж байна
Гар дээрх номоор амилан бодолд минь амьдрагч хүмүүсийн
Гайхамшигт туяа намайг дотроос минь гийгүүлнэм.

Алга болсон хүмүүсийн дурсгал-үргэлжлэл бид нар юм!
Амьд яваа цагтаа юутай ч зүйрлэшгүй хөшөө нь бид юм!
Гэрэлт орчлонгоос одогсод биднээр дамжин эргэнэ.
Гэгээн наран доор тэд урьдын адил амьдарна...

1999.10.16

Нэгэн танилынхаа цуглуулганаас энэ сонинг олж үзлээ. Тэртээ 14 жилийн өмнөх Өнөөдөр сонины эхний нүүр тэр чигээрээ энэ хүнд зориулагджээ. Зургийнх нь дээр он сар...

Г.Мэнд-Ооёо "Дашбалбарын хайрлахуйн тарни"



ДАШБАЛБАРЫН ХАЙРЛАХУЙН ТАРНИ
Нэг.
Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх Жигжидийн зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз барьсан юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой ажлаасаа ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж хэвтэнэ. Шингэж буй нарны сүүлчийн туяа үнээн зэлэн дээр аргалын цэнхэр утаатай нийлэлдэн, улбар хөхөлбий манан татна. Үхэр тугал, мөөрөлдөн, хүүхдүүдийн цовоо дуу тэнгэрт хадна. О.Дашбалбарын тэр орой бичсэн шүлэг нь
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь… хэмээн эхэлдэг юм.
Энэ мөр түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм.